А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 557 боллоо

2020 оны 11 сарын 202020-11-20
А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 557 боллоо

Эрүүл мэндийн яамны 17 цагийн мэдээлэл эхэлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа" Өнөөдрийн 11 цагийн мэдээллээс хойш 426 хүнд шинжилгээ хийхэд 2 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал Сэлэнгэ аймагт голомттой халдварын ойрын хавьталаас коронавирус илэрлээ. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч гарсан. Нийт батлагдсан тохиолдол 557 боллоо. Үүнээс эдгэрсэн 337, сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2, нутаг буцсан 7, ХӨСҮТ-д 213 хүн байна.

Нийт 122 тохиолдол голомтлон бүртгэгдсэн байна. Үүнээс:

  • Сэлэнгэ аймагт-53
  • Улаанбаатарт-33
  • Дархан-Уул аймагт-16
  • Орхон аймагт-13
  • Дорноговь аймагт-6
  • Говьсүмбэр аймагт-1 гарсан байна"гэв.

Санал болгох

Өнөөдөр сар хиртэлтийн оргил үе 17 цаг 42 минутад тохионо

Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн  оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм.

6 цагийн өмнө
Ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээ сөрөг гарчээ

Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хилийн төмөр замын өртөөн дээр бичиг баримтны гадаргуугаас арчдасын шинжилгээ авч байгаа.

6 цагийн өмнө
Тэтгэврийн мөнгийг маргаашаас олгоно

Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

7 цагийн өмнө
Эрээнцав төмөр замын боомтыг нээнэ

Сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор  нээхээр боллоо.

11 цагийн өмнө