ЭМЯ: "Говь гурван сайхан" караокеноос халдвар цааш тархсан нь тогтоогдлоо

1
2020 оны 11 сарын 202020-11-20
ЭМЯ: "Говь гурван сайхан" караокеноос халдвар цааш тархсан нь тогтоогдлоо

Эрүүл мэндийн яамны 17 цагийн мэдээллийн үеэр Улаанбаатарт голомттой халдварын цааш тархах шалтгааныг "Говь гурван сайхан" караокеноос үүдэлтэй болохыг мэдээллээ.  Өнөөдрийн байдлаар иргэн Д-ийн ойрын хавьталын 15 хүн өвчилсөн бол, говь гурван сайхан караокеноос 18 хүн өвчилсөн байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа" Улаанбаатарт голомттой эхний халдварын ойрын хавьталын 15 хүн өвчилсөн. Үүнээс гурав нь караоке бар орсны улмаас зургаан хүнд тараасан байна. Улмаар халдвар авсан хүмүүс гэр бүлийнхэндээ тарааж цаашлаад байр орцныхондоо тараасан нь тогтоогдсон. Караокеноос улбаатай 18 хэлхээ холбоотой дам хавьталын халдвар илэрсэн байна. Нэг орцны 20 гаруй айлын 60 гаруй хүнд шинжилгээ хийхэд тэндээс зургаан айлын хүмүүс өвчилсөн байна. Тиймээс Говь гурван сайхан караокед орсон хүмүүс яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна.

Төмөр зам, төв суурин газраас үүдэлтэй голомтын шалтгаан нь төмөр замчдын дунд хоёр удаа спортын арга хэмжээ зохион байгуулсан нь халдвар улам тархахад нөлөөлсөн байна"гэв.

Санал болгох

Өнөөдөр сар хиртэлтийн оргил үе 17 цаг 42 минутад тохионо

Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн  оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм.

5 цагийн өмнө
Ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээ сөрөг гарчээ

Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хилийн төмөр замын өртөөн дээр бичиг баримтны гадаргуугаас арчдасын шинжилгээ авч байгаа.

5 цагийн өмнө
Тэтгэврийн мөнгийг маргаашаас олгоно

Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

6 цагийн өмнө
Эрээнцав төмөр замын боомтыг нээнэ

Сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор  нээхээр боллоо.

11 цагийн өмнө