Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материал авч дуусахад тав хоног үлдлээ

2020 оны 11 сарын 202020-11-20
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материал авч дуусахад тав хоног үлдлээ

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг энэ жил уламжлал ёсоор зарлаж, тэтгэлэгт нэр дэвшигчдийн материалыг 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор шуудангаар хүлээн авах тухай мэдээлсэн билээ. 

Гэвч тэтгэлгийн материалыг хүлээн авах хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр орон даяар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлснээр тэтгэлэгт нэр дэвшигчид материалаа шуудангаар хүргүүлэх боломжгүй болсонтой холбогдуулан тэтгэлгийн материалыг цахимаар хүлээн авах шийдвэр гаргалаа.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг дуустал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын press@president.mn мэйл хаягаар хүлээн авч байна.

Лавлах утас: 5126-5003, 5126-2323

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно.

Тэтгэлгийн журамтай танилцана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг татах бол энд дарна уу.

 

Санал болгох

Өнөөдөр сар хиртэлтийн оргил үе 17 цаг 42 минутад тохионо

Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн  оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм.

5 цагийн өмнө
Ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээ сөрөг гарчээ

Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хилийн төмөр замын өртөөн дээр бичиг баримтны гадаргуугаас арчдасын шинжилгээ авч байгаа.

5 цагийн өмнө
Тэтгэврийн мөнгийг маргаашаас олгоно

Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

6 цагийн өмнө
Эрээнцав төмөр замын боомтыг нээнэ

Сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор  нээхээр боллоо.

11 цагийн өмнө