НОК-ын анхааруулга: Хүнс, эм, түлш, ус авахаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй

2020 оны 11 сарын 202020-11-20
НОК-ын анхааруулга: Хүнс, эм, түлш, ус авахаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй

Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр Бүх нийтийн бэлэн байдлын үед баримтлах дараах анхааруулгыг хүргэлээ.

  • Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байна.
  • Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаар гэрээсээ гарсан бол 1 цагийн дотор гэртээ буцаж ирнэ. Зөвхөн гэр бүлийн нэг гишүүн ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ худалдаж авна.
  • Хүнсний дэлгүүр эмийн сангаар үйлчлүүлэхдээ хүн хооронд 1.5-2 метрийн зай барина.
  • Иргэд зорчих үедээ иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явна.
  • Хөл хорионы хугацаанд зөвхөн ажиллах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тухайн өдрийн ээлжийн хуваарьтай иргэд алба, амины автомашин, нийтийн тээврээр өглөөний 07.00-10.00, оройн 17.00-20.00 цагт зорчино.
  • Бусад иргэдийн автомашины болон явган хөдөлгөөнийг 24 цагийн турш хориглосон болно.
  • Нийслэлийн онцгой комиссоос иргэний цахим үнэмлэх, QR системд тулгуурлан иргэдийн хөдөлгөөн, автомашины хөдөлгөөнд хяналт тавьж ажиллана.
  • Энэ мэдээллийг ойр орчны болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст түгээнэ үү.

Санал болгох

НИТХ зургаан хороотойгоор үйл ажиллагаа явуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан цахимаар боллоо. Өнөөдрийн хурлаар хороо, дэд хороо байгуулж дарга нарыг томиллоо. НИТХ-ын үйл ажиллагаа зургаан хороо, долоон дэд хороотой явагдахаар боллоо. 

10 цагийн өмнө
QR зөвшөөрөл авах заавар

Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.

11 цагийн өмнө
Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид 07-22 цагийн хооронд зорчино

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна.

14 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулна

Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулна.

15 цагийн өмнө