Дархан-Уул аймаг тэг зогсолтоо цуцлахаар боллоо

6
2020 оны 11 сарын 212020-11-21
Дархан-Уул аймаг тэг зогсолтоо цуцлахаар боллоо

Дархан-Уул аймагт төмөр зам дагасан халдварын голомтыг хумиж чадлаа.

Төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, ойрын болон хоёрдугаар хавьтал болсон иргэдээ хяналтандаа орууллаа.

Ингэснээр халдварын тархалт хумигдаж маргааш өглөө 06.00 цагаас эхлэн тэг зогсолтыг цуцлахаар болж байгаа юм.  

Дархан-Уул аймгийн хэмжээнд 15555 хүнээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авсан. Үүнээс 16 хүнд “Ковид-19” халдвар илэрсэн. Батлагдсан 16 тохиолдлын 13 нь төмөр зам дагасан халдвар байна. 13 хүний хоёр нь бага насны хүүхэд байгаа юм. Аймгийн хэмжээнд 0 зогсолт хийж хатуу хөл хорио тогтоосон. Тэгвэл хатуу хөл хориог өглөөний 06:00 цагаас эхлэн цуцаллаа. Ингэснээр Дархан-уул аймаг УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Мөн аймгийн онцгой комиссын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

- ''0" зогсолтыг маргааш өглөөний 06:00 цагт цуцална. Гэсэн ч бүх нийтийн хөл хорио 12-р сарын 1 хүртэл үргэлжилнэ.

-18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй.

-Сум хооронд хөдөлгөөн хийхгүй. Сумд руу орох гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна.

- Дархан хотыг 4 үндсэн блокт хувааж хязгаарлана. Бусад блокруу зорчих хөдөлгөөн хийхгүй. Зөвхөн өөрийн оршин сууж буй бүсдээ нийгмийн харилцаанд орно. Халдвар ахиад гарвал блок тус бүрээр “0” зогсолт хийнэ.

- Үйл ажиллагаа явуулах ААНБ-ууд ажилтнууддаа 100% шинжилгээнд хамруулж, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ.

-Дотуур байранд байгаа оюутнууд 12 дугаар сарын 1 хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэнэ.

-Хүнсний дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Хүнсний дэлгүүрийн худалдагчид бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн өдөр бүр ариутгал хийж дэлгүүрт 2-3 хүн ажиллана. 1 хүн нь гадна зогсож хүн хоорондын зайг 1.5 метр байлгана. Ингэж ажиллаж чадахгүй дэлгүүрийг ажиллуулахгүй.

- Зорилтот бүлэгт 5 өдрийн хоол хүнс олгоно.

- Эмийн сангуудаас захиалгаар эм авна.

- Хүнсний үйлдвэрүүдийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдсаны дараа үйл ажиллагаа явуулна гэх зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Санал болгох

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 0 зогсолт хийн, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

24 цагийн хугацаатай хөл хорио тогтоон, сумаас гарах орох хөдөлгөөн болон сум доторх автомашин болон иргэдийн хөл хөдөлгөөнийг хатуу хязгаарлав.

12 цагийн өмнө
Монгол орны хамгийн нам дор газар Хөх нуурын хотгор биш болжээ

Говь-Алтай аймгийн Номингийн говийн Элс хотгор нь 1980 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор баталсан хамгийн нам дор цэг болох Дорнод аймгийн Хөх нуурын түвшин д.т.д 560 м цэгээс даруй 34 м-ээр нам юм байна. 

13 цагийн өмнө
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2500 ширхэг түргэвчилсэн оношлуур байна

Мөн 19 тусгаарлах байранд 172 ор, тусгаарлан ажиглах байр 37, сумдад 65 өрөө, 176 ор бэлэн байгаа юм. 

13 цагийн өмнө
Дорноговь аймагт батлагдсан тохиолдлын наймд нь шинж тэмдэг илрээгүй

Дорноговь аймагт онош баталгаажсан тохиолдлуудын 9 иргэнд нь хамар битүүрэх, халуурах, амт, үнэр мэдрэхгүй байх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Харин 8 иргэнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. 

13 цагийн өмнө