Д.Золжаргал Архангайн Засаг даргын ажилдаа орлоо

1
2020 оны 11 сарын 232020-11-23
Д.Золжаргал Архангайн Засаг даргын ажилдаа орлоо

УИХ-ын сонгуулиар Архангай аймагт өрсөлдсөн боловч өвдөг шороодсон Д.Золжаргалыг аймгийнх нь АН Засаг даргад нэр дэвшүүлсэн. Д.Золжаргал нь аймгийнхаа АН-ын дарга бөгөөд аймгийн ИТХ дахь 39 төлөөлөгчийн 20 нь АН-ынх юм.

Шинэ Засаг дарга Д.Золжаргал өнөөдөр тамгаа авч, ажилдаа орлоо. Д.Золжаргал нь С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, нийслэлийн НДГ-ын даргаар ажиллаж байсан. Улмаар С.Эрдэнийг АН-ын дарга болоход УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан билээ.

Боловсрол:

1982-1992 онд Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж төгссөн.

1992-1996 онд МУБИС-д Хэл уран зохиолын багш,

2000-2002 онд МУБИС-д Нийгмийн ухааны магистр,

2009-2013 онд МУИС ЭЗС-д статистикч, эдийн засагч

2006-2013 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр.

Ажилласан байдал:

1996-1997Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд удирдагч багш

1997-2001 Хүүхдийн Төлөө Үндэсний төвд мэргэжилтэн

2001-2004 ГХЯаманд Монгол-Хятадын хилийг шалгах комиссын ажилтан

2004-2007 БГД-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний хэлтсийн дарга

2007-2008 Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт Хамтын ажиллагааны газрын орлогч дарга

2008-2009 Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга

2009-2012 БГД-ийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний хэлтсийн дарга

2012-2013 ХАХ, Нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга

2013-2016 Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга

2016-2020 УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байв.

 

Санал болгох

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдана

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.        

35 минутын өмнө
Х.Баттулга: Оюу толгойн асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм.

16 цагийн өмнө
УОК: Энэ сард хоёр нислэгээр 320 иргэнийг БНСУ-аас авчирна

УОК-ын шуурхай штабаас мэдээлж байна.

17 цагийн өмнө
АН-ын бүлэг: Банкны тухай хууль биелэгдэхгүй хууль болох магадлалтай

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гаригийн /2021.01.18/ ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэв.

17 цагийн өмнө