Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.
УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар" Арван хоёрдугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн танхимын хичээлийг зогсооно. Цэцэрлэг, ЕБС-иуд 12- сарын 18 хүртэл теле хичээлд хамрагдаж сурагчдын амралттай золгоно. Тухайлбал 12 сарын 18-нд сүүлийн хичээлээ үзэж хоёрдугаар сарын нэгэн хүртэл амарна.
Их дээд сургуулиудын тухайд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна.
Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 640 болоод байна. 162 сорьц авах цэг ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Алтанбулаг, Зүүнхараа суманд иргэдийг их хэмжээгээр шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хотод нийт 27 мянган иргэн байгаа. Эдгээр иргэдийн 70 хувь нь шинжилгээнд хамрагдаад байгаа. Дархан-Уул аймагт харьцангуй голомтолж гараагүй. Гэхдээ хөл хөдөлгөөний гол цэг.
Ийм учраас тус аймагт тэг зогсолт хийсэн. 27 мянга орчим иргэнээс шинжилгээ аваад байна. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн 6,000 ажилчныг шинжилгээнд хамруулж дууслаа. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй"гэв.