Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ 1-р сарын 30-наас өмнө гаргана

2020 оны 11 сарын 212020-11-21
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ 1-р сарын 30-наас өмнө  гаргана

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Энэ арга хэмжээний хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд хойшлуулахаар Монголбанк, Сангийн яам, Монголын ипотекийн корпораци, Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК болон арилжааны банкууд хамтран дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд:

1.    Орон сууцны ипотекийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаснаар зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх;

2.    Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө харилцагч банкиндаа цахим хэлбэр (цахим хуудас, имэйл, гар утасны банкны апликэшн, утас зэрэг)-ээр гарган төлбөрөө хойшлуулах боломжтой;

3.    Зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй бөгөөд хойшлуулсан хугацаанд хүү тооцогдохгүй.

Санал болгох

Арилжааны зарим банкны салбар ажиллаж эхэллээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу арилжааны зарим банк өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Ингэхдээ зөвхөн тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэдэд үйлчлэхээ мэдэгдэж байна. Тодруулбал, зайнаас үйлчлүүлэх боломжгүй иргэдэд зөвхөн тэтгэвэр, тэтгэмж олгоно. 

14 цагийн өмнө
Оргил худалдааны төв 250 нэр төрлийн барааг 10 хувийн хямдралтай худалдаалж байна

“ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ” нь Covid19 цар тахалтай холбоотой УОК-оос хөл хорио, онцгой дэглэм тогтоосон энэ үед буюу 2020-12-01-ныг өдрийг хүртэл НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН хүрээнд дараах шийдвэрийг гаргасан.

2 өдрийн өмнө
Ирэх онд мал бүрээс 0-2000 төгрөгийн татвар авна

Манай улсын мал, сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая тоо толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрсэн. Энэ нь хүн амын хүнсний хэрэгцээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна.

2 өдрийн өмнө