А.Амбасэлмаа: Шинээр 21 хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 578 боллоо

2020 оны 11 сарын 212020-11-21
А.Амбасэлмаа: Шинээр 21 хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 578 боллоо

Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээлэл эхэлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа" 3071 хүнд шинжилгээ хийж 21 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 

  • Сэлэнгэ аймагт хүнд коронавирус илэрч бүртгэгдлээ.  
  • Дорноговь аймагт 6 хүнд коронавирус илэрлээ.
  • Улаанбаатар голомттой халдвараас шинээр 5 тохиолдол бүртгэгдлээ. Ийнхүү энэ голомтод 33 тохиолдол бүртгэгдээд байна. 
  • Орхон аймагт шинээр 4 тохиолдол бүртгэгдлээ. 

Нийт батлагдсан тохиолдол 578 боллоо. Үүнээс эдгэрсэн 337, сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2, нутаг буцсан 7, ХӨСҮТ-д 234 хүн байна"гэв.

Ийнхүү дотоодын халдвар авсан хүний тоо 142 боллоо. Үүнээс:

  • Сэлэнгэ аймагт 58 хүн
  • Дархан-Уул аймагт 16 хүн
  • Дорноговь аймагт 12 хүн
  • Улаанбаатарт 38 хүн
  • Орхон аймагт  16 хүн
  • Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгджээ. 

Санал болгох

Төмөр замын 53 ажилтанд коронавирус батлагджээ

“УБТЗ” ХНН-ийн 15,622 ажилтныг шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан 78, PCR шинжилгээгээр батлагдсан 53, тусгаарлалтад 461 хүн байгааг ЗТХЯ-ны шуурхай бүлгийн хурал дээр танилцуулав.

10 цагийн өмнө
Төрийн байгууллагуудад хүний нөөцийн аудит хийнэ

Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газар, Мерит төслийн захирал Jennifer Adams, төслийн баг, ЗГХЭГ, Удирдлагын академи, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн ЗДТГ-ын төлөөлөл, салбар зөвлөлийн удирдлагууд, судлаачид, эрдэмтдийн багийн 70 гаруй хүн оролцлоо.

12 цагийн өмнө
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн 79 дуудлага ирүүлжээ

Амралтын өдрүүдэд 126 хүн эрүүлжүүлэгдэж, амгалан тайван байдал алдагдуулсан 89 дуудлага бүртгэгджээ

12 цагийн өмнө
Манайд улсад 100 мянган түргэвчилсан оношлуур бий

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

13 цагийн өмнө