Баян-Өлгийн онцгой байдлын жолооч уснаас хүний амь аварчээ

2020 оны 11 сарын 212020-11-21
Баян-Өлгийн онцгой байдлын жолооч уснаас хүний амь аварчээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгдүгээр багийн “Наран шарлага” гэдэг газар “Ховд” голын усанд хүн унасан тухай дуудлага өчигдөр буюу 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15:22 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Е.Серикжан  тус иргэний амийг аварч, эсэн мэнд гаргасан байжээ.

Тус иргэн нь амиа хорлохыг завдсан байж болзошгүй бөгөөд голын ус бүрэн хөлдөөгүй, урсгал ширүүн байсан учир амиа алдах эрсдэл өндөр байсан гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох

Төв аймаг руу 2500 орчим иргэн явахаар бүртгүүлжээ

Маргаашнаас эхлэн энэ сарын 10-ныг хүртэл хөдөө орон нутгийн иргэдийг нутаг руу нь буцааж эхэлнэ.

7 цагийн өмнө
АТҮТ: Архангай аймагт халдвар илэрсэн учраас тус чиглэлд тээвэрлэлт хийгдэхгүй

Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй гэдгийг албаныхан сануулав.

12 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 градус хүйтэн байна.

15 цагийн өмнө
Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Тодруулбал /Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр/ бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

3 өдрийн өмнө