Ерөнхийлөгчийн шүүхийн төслүүд хасагдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөл зөрж орж ирлээ

2020 оны 11 сарын 212020-11-21
Ерөнхийлөгчийн шүүхийн төслүүд хасагдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөл зөрж орж ирлээ

УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн хуулиудын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал багтсан байсан. Дээрх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар баасан гарагийн чуулган хэлэлцэх асуудалгүй болж, өчигдөр хуралдаагүй. Харин ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлыг жагсаалтад дээрх төслийг оруулаагүй байна.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн асуудал орж иржээ. Мөн улаанбуудай, шар болон цагаан будаа, малын тэжээл, ургамлын тос зэргийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай төслүүд хэлэлцүүлэхээр болсон байна. УИХ-ын Тамгын газраас мэдээлсэн ирэх 7 хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүрэн эхээр хүргэе.

/Жич: Намын бүлэг, ажлын хэсэг, Байнгын, Түр хорооны болон нэгдсэн хуралдаан цахимаар хуралдана/

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт: 

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

11 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт: 

  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт:

1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах/ 12.00 цагаас “Их хуралдай” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох /Засгийн газарт чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоолын төсөл/.

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

/Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09.00 цагаас эхэлж бэлтгэл 

хангагдмагц цахим хуралдаан 10.00 цагаас эхэлнэ/

11 дүгээр сарын 27-ны Баасан гарагт 10.00 цагаас:

/Жич: ZOOM программыг интернетэд холбогдсон гар утас, зөөврийн  

компьютерт суулган хуралдаанд оролцох бөгөөд санал хураалтад зөвхөн

Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн

MyParliament программыг ашиглан оролцох./

Санал болгох

Дэмжлэг шаардлагатай цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн өгнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

8 цагийн өмнө
Я.Содбаатар: 12 дугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн хичээл танхимаар орохгүй

Арван хоёрдугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн танхимын хичээлийг зогсоож, 12 сарын 18-наас хоёрдугаар сарын нэгэн хүртэл амраана. Их дээд сургуулиудын тухайд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. 

8 цагийн өмнө
Д.Золжаргал Архангайн Засаг даргын ажилдаа орлоо

УИХ-ын сонгуулиар Архангай аймагт өрсөлдсөн боловч өвдөг шороодсон Д.Золжаргалыг аймгийнх нь АН Засаг даргад нэр дэвшүүлсэн. Д.Золжаргал нь аймгийнхаа АН-ын дарга бөгөөд аймгийн ИТХ дахь 39 төлөөлөгчийн 20 нь АН-ынх юм.

11 цагийн өмнө