Дэлхийн улс орнуудын цар тахлын эсрэг гаргасан хачирхалтай шийдвэрүүд

2020 оны 11 сарын 212020-11-21
Дэлхийн улс орнуудын цар тахлын эсрэг гаргасан хачирхалтай шийдвэрүүд

Дэлхийн өнцөг булан бүрт улс орнууд коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна.

Ковид-19-тэй тэмцэхийн тулд улс орнуудын хийсэн зарим ер бусын алхмуудаас танилцуулья.

1) Панам
Тус улсад батлагдсан 152 мянган тохиолдол бүртгэгдсэн. Энэ улс коронавирусын тархалтыг зогсоохын тулд хүмүүсийг хүйсийн ялгаатай байдлаар хорио цээрийн хатуу арга хэмжээ авчээ. Жишээлбэл, даваа гарагт эрэгтэйчүүд гадагш гарсан бол дараагийн өдөр нь эмэгтэйчүүд гадаа гарах боломжтой. Ингэхдээ өдөрт нэг удаа хоёр цаг л гарна. Гэхдээ зөвхөн ажлын өдрүүдээр үйлчлэх бөгөөд ням гарагт хэн ч гэрээс гарахыг хориглосон байна. 

Өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ шийдвэр нь трансжендер хүмүүсийг хавчин, ялгаварлан гадуурхахад хүргэж байна гэсэн шүүмжлэлийг дагуулсан юм. Улмаар есдүгээр сараас засгийн газар шийдвэрээ цуцалжээ.

Panama has restricted men and women to leaving the house on different days.

2) Колумб
Колумбын зарим хотод иргэний үнэмлэхний дугаарын сүүлчийн тоог үндэслэн хүмүүсийг гадагш гарахыг зөвшөөрчээ. Жишээлбэл, Барранкабермежад 0, 7, 4 гэсэн тоогоор төгссөн үнэмлэхтэй хүмүүс даваа гарагт гэрээсээ гарахыг зөвшөөрдөг бол 1, 8, 5 төгссөн үнэмлэхтэй хүмүүс мягмар гарагт гадаа гарах боломжтой.

Colombia | Identity-Cards.net

3) Серби

Сербийн Засгийн газраас оройн 20-21 цагийн  хооронд нохойгоо салхилуулахыг зөвшөөрчээ.  Малын эмч нарын хэлснээр нохойгоо орой салхилуулахгүй байснаар шээсний асуудалтай болгох, эрүүл мэндийн хувьд асуудал үүсгэнэ гэжээ. Гэхдээ оршин суугчдын эсэргүүцлээр оройгоор нохой гудамж, талбайд ульж, хуцаж байна гэсэн гомдлын дагуу энэ шийдвэрээ цуцалсан байна. 

 

Санал болгох

Монгол кино ОУ-ын баримтат киноны наадмаас шагнал хүртлээ

"Хүрд" нэртэй 52 минутын тус баримтат кинонд амиа хорлолт болон амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлийн гишүүдийн тухай өгүүлдэг.

9 цагийн өмнө
Япон улс тахлын үед ЖДҮ-ээ хүүгүй зээл, эргэлтийн хөрөнгөөр дэмжиж байна

Япон улс коронавирусын тархалт, халдвар хамгааллын талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг ард иргэдэд цаг тухайд нь мэдээлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тухайлбал телевизийн нэвтрүүлгийг өргөн ашиглахын сацуу интернет орчинд цахим сайт (Япон улсын Ерөнхий сайдын өргөөний хэвлэлийн албаны вэб сайт, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайт)-ууд, Facebook, Twitter, YouTube зэрэг сүүлийн үеийн харилцаа холбоо, мэдээллийн сувгуудыг өргөн ашиглаж эрүүл мэнд, эмнэлэгийн үйлчилгээ, эмчилгээ, нийгмийн халамж, ажил эрхлэлт зэрэг бүхий л өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдээллүүдээр ард иргэдээ хангаж байна. 

10 цагийн өмнө
БНСУ цар тахлын үед эмнэлгийн хог, хаягдалд анхаарал хандуулжээ

БНСУ-д цар тахлын эсрэг арга хэмжээ авах зорилгоор Засгийн газраас мэдээллийн технологи ашиглан тандалт судалгаа хийх, холбоо барих, мөрдөх зэргийг тус улсын иргэд хүлээн зөвшөөрч байна. Учир нь сүүлийн үед нийт иргэдийн дунд явуулсан судалгаагаар өөрийн хувийн нууцыг нийгмийн эрүүл мэндийн төлөө золиослоход бэлэн гэж БНСУ-ын иргэдийн 84 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна.

11 цагийн өмнө
Цар тахлын эсрэг Германд хэрэгжүүлсэн арга хэмжээ

2020 оны 11 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн ХБНГУ-ын Засгийн газар цар тахлын эсрэг авах арга хэмжээгээ чангатгасан бөгөөд үүнийг товч багцлан авч үзвэл цар тахлын эсрэг ХБНГУ-ын баримталж буй өнөөгийн бодлого, арга хэмжээ дараах чиглэлд голлон төвлөрч байна. Үүнд:

12 цагийн өмнө