Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд хэвлэлийн бага хурлын үеэрээ, "Хятадын тал Монголын талын халдварын нөхцөл байдалд анхаарал хандуулж, Монгол Улстай нягт харилцаж, Монголын талын шаардлага хүсэлтийг үндэслэн чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлэх болно" гэжээ.
Мөн тэрээр, "Хятад, Монгол хоёр орон уул усаараа залгаатай найрсаг хөрш юм. Халдвар гарснаас хойш хоёр тал халдварын эсрэг хамтдаа тэмцэж, идэвхтэй үр дүнд хүрсэн юм. Хятадын Засгийн газар Монголын талд яаралтай нуклейн хүчлийн шинжилгээний төхөөрөмж болон урвалжуудын тусламж үзүүлэх шийдвэр гаргасан. Монгол Улсын халдвартай тэмцэх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Хятадын тал Монголын талын шаардлага хүсэлтийн дагуу чадах чэнээгээр туслахад бэлэн байна. Монгол Улс Засгийн газрынхаа удирдлага дор халдварыг даван туулна гэдэгт итгэлтэй байна" гэсэн байна.
Эх сурвалж: http://mongol.cri.cn/