Ирэх онд мал бүрээс 0-2000 төгрөгийн татвар авна

2020 оны 11 сарын 212020-11-21
Ирэх онд мал бүрээс 0-2000 төгрөгийн татвар авна

Коронавирусыг тархахаас өмнө УИХ Малын тоо толгойн татварын тухай хууль баталсан.

Тус хуулийг ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Ингэснээр нэг малаас 0-2000 төгрөгийн татвар авах эрх зүйн орчин бүрдэж байна. Татварын хувь хэмжээг тухайн сум, дүүргийн ИТХ шийдвэрлэнэ.

Мөн малчдын амьжиргааг харгалзан татварын тэглэх шийдвэрийг ч ИТХ гаргах эрхтэй юм.

Энэ нь малын хөлийн татвар, бэлчээр ашигласны төлбөрөөс өөр. Малын тоо толгойн татвар нь хөрөнгийн татвар гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийг төсөл байхад нь хэлж байсан.

Манай улсын мал, сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая тоо толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрсэн. Энэ нь хүн амын хүнсний хэрэгцээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна.

Иймд орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хүрэлцээ, мал сүргийн бүтэц зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэх зорилгоор сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоож Орон нутгийн хөгжлийн сандаа хуримтлуулан зарцуулах эрхийг олгосон нь энэ.

Санал болгох

Ипотекийн зээлийн санхүүжилт 2024 он хүртэл үргэлжилнэ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 5 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 327.3 тэрбум төгрөгийн зээлийг 4,426 өрхөд олгоод байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 2.2 дахин өссөн дүн юм.

3 өдрийн өмнө
Ипотекийн зээл олголт энэ онд төлөвлөсөн хэмжээний 38 хувьд хүрээд байна

Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилготой 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

5 өдрийн өмнө
Б.Жавхлан: 7-р сарын 1-нээс бүх халамжийн арга хэмжээ зогсоно

Сангийн сайд Б.Жавхлан зарим цаг үеийн асуудалд хариулт өглөө. Тухайлбал, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа бүх халамжийн арга хэмжээ ирэх сараас зогсоно гэлээ.

10 өдрийн өмнө
13 мянга гаруй зээлдэгч ХАА-г дэмжих зээл авчээ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Энэ зээлийг хаврын ноолуур бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэл, малчдыг дэмжих гэсэн чиглэлд жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна.

14 өдрийн өмнө