Халдварын тохиолдол 26-аар нэмэгдэж нийт тохиолдол 608 боллоо

2020 оны 11 сарын 222020-11-22
Халдварын тохиолдол 26-аар нэмэгдэж нийт тохиолдол 608 боллоо

Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээллээр:

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 21-нд 1305 хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр 26 хүнд коронавирус илэрчээ.

Дотоодод голомтлон гарсан халдварыг байршлаар нь танилцуулбал,

Улаанбаатарт  2 тохиолдол нэмэгдэж 40,

Сэлэнгэ аймагт  19 тохиолдол нэмэгдэж 77,

Дархан-Уул аймагт  4 тохиолдол нэмэгдэж 20,

Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж 17,

Орхон аймагт шинээр тохиолдол бүртгэгдээгүй 17 байгаа бол

Говьсүмбэр аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй нэг хэвээр байна.

Дотоодын халдварын тоо ийнхүү 172 боллоо.  Ингэснээр манай улсад коронавирусний халдварын тохиолдол 608 болж байна. Үүнээс 337 хүн буюу 58 хувь нь эдгэрчээ.
 

Санал болгох

Төмөр замын 53 ажилтанд коронавирус батлагджээ

“УБТЗ” ХНН-ийн 15,622 ажилтныг шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан 78, PCR шинжилгээгээр батлагдсан 53, тусгаарлалтад 461 хүн байгааг ЗТХЯ-ны шуурхай бүлгийн хурал дээр танилцуулав.

11 цагийн өмнө
Төрийн байгууллагуудад хүний нөөцийн аудит хийнэ

Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газар, Мерит төслийн захирал Jennifer Adams, төслийн баг, ЗГХЭГ, Удирдлагын академи, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн ЗДТГ-ын төлөөлөл, салбар зөвлөлийн удирдлагууд, судлаачид, эрдэмтдийн багийн 70 гаруй хүн оролцлоо.

12 цагийн өмнө
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн 79 дуудлага ирүүлжээ

Амралтын өдрүүдэд 126 хүн эрүүлжүүлэгдэж, амгалан тайван байдал алдагдуулсан 89 дуудлага бүртгэгджээ

13 цагийн өмнө
Манайд улсад 100 мянган түргэвчилсан оношлуур бий

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

13 цагийн өмнө