Гадны улсуудад хүн хоорондын зай барьж буй сонирхолтой жишээнүүд

2020 оны 11 сарын 222020-11-22
Гадны улсуудад хүн хоорондын зай барьж буй сонирхолтой жишээнүүд

Коронавирусийн халдвараас сэргийлэх гол арга бол хүн хооронд нэг ба түүнээс метрийн зай барих байдаг. Тэгвэл улс орнууд үүнд хэдийнээ дасан зохицож, тархалтыг бууруулах гэж оролдохын зэрэгцээ өөрсдийн амьдралын хэмнэлийг алдагдуулахгүй байх бүтээлч санаа, хөгжилтэй зүйлсийг сэдсэн байна.

Аварга гутал
Румын улсын гуталчин эр хүн хоорондын зай барихын тулд үлэмж том гутал үйлдвэрлэжээ.  Трансилванийн Клуж хотын иргэн Григоре Луп хүмүүс зай барих дүрмийг үл ойшоож байгааг анзаарч, ийнхүү том гутал хийх санаа төрсөн байна. Энэ гутал Европ стандартаар 75 хэмжээтэй юм байна.

Shoemaker-Grigore-Lup-wearing-big-shoes.

Аварга малгай
Германы нэгэн кафед тусгай малгайг үйлчлүүлэгчдэдээ өмсгөжээ. Герман Улсад хөл хорионы дэглэм суларсны дараа үйлчилгээний байгууллагууд эргэн үүд хаалгаа нээсэн юм. Энэ үеэр нэгэн кафе үйлчлүүлэгчдэдээ зурагт харагдаж байгаа том малгайг хүн хоорондын зай барихад туслах зорилгоор үйлчлүүлэгчдэд бэлэглэжээ. Резинэн урт савааг дөнгөж сэлж сурч байгаа хүмүүс ашигладаг бөгөөд үнийн хувьд  ч хямд байдаг.

Special hats in German cafe.

Шүхэр
Энэтхэгийн нэгэн улс төрч шүхрийг хэрхэн хүн хоорондын зай барихад ашиглаж болох тухай Твиттер хуудаснаа хуваалцжээ. Үүнээс хойш Энэтхэгийн зарим хэсэгт хүн бүр гэрээсээ гарахдаа шүхэр авч явдаг болсон байна. Нээгдсэн хоёр шүхэр нь хүмүүсийг бие биенээсээ хамгийн багадаа нэг метр зайтай байлгахад тусалдаг.

People-in-India-holding-umbrellas.

Герман

Хөл хорионы дэглэм соёлын байгууллагын хувьд ихээхэн хохиролтой байгаа. Домогт Берлинер чуулгын театр үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд үзэгчдийн суудал хоорондын зайг нэг метр байхаар суурилуулжээ. 

Image

Санал болгох

Монгол кино ОУ-ын баримтат киноны наадмаас шагнал хүртлээ

"Хүрд" нэртэй 52 минутын тус баримтат кинонд амиа хорлолт болон амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлийн гишүүдийн тухай өгүүлдэг.

10 цагийн өмнө
Япон улс тахлын үед ЖДҮ-ээ хүүгүй зээл, эргэлтийн хөрөнгөөр дэмжиж байна

Япон улс коронавирусын тархалт, халдвар хамгааллын талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг ард иргэдэд цаг тухайд нь мэдээлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тухайлбал телевизийн нэвтрүүлгийг өргөн ашиглахын сацуу интернет орчинд цахим сайт (Япон улсын Ерөнхий сайдын өргөөний хэвлэлийн албаны вэб сайт, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайт)-ууд, Facebook, Twitter, YouTube зэрэг сүүлийн үеийн харилцаа холбоо, мэдээллийн сувгуудыг өргөн ашиглаж эрүүл мэнд, эмнэлэгийн үйлчилгээ, эмчилгээ, нийгмийн халамж, ажил эрхлэлт зэрэг бүхий л өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдээллүүдээр ард иргэдээ хангаж байна. 

11 цагийн өмнө
БНСУ цар тахлын үед эмнэлгийн хог, хаягдалд анхаарал хандуулжээ

БНСУ-д цар тахлын эсрэг арга хэмжээ авах зорилгоор Засгийн газраас мэдээллийн технологи ашиглан тандалт судалгаа хийх, холбоо барих, мөрдөх зэргийг тус улсын иргэд хүлээн зөвшөөрч байна. Учир нь сүүлийн үед нийт иргэдийн дунд явуулсан судалгаагаар өөрийн хувийн нууцыг нийгмийн эрүүл мэндийн төлөө золиослоход бэлэн гэж БНСУ-ын иргэдийн 84 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна.

11 цагийн өмнө
Цар тахлын эсрэг Германд хэрэгжүүлсэн арга хэмжээ

2020 оны 11 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн ХБНГУ-ын Засгийн газар цар тахлын эсрэг авах арга хэмжээгээ чангатгасан бөгөөд үүнийг товч багцлан авч үзвэл цар тахлын эсрэг ХБНГУ-ын баримталж буй өнөөгийн бодлого, арга хэмжээ дараах чиглэлд голлон төвлөрч байна. Үүнд:

13 цагийн өмнө