Оргил худалдааны төв 250 нэр төрлийн барааг 10 хувийн хямдралтай худалдаалж байна

2020 оны 11 сарын 222020-11-22
Оргил худалдааны төв 250 нэр төрлийн барааг 10 хувийн хямдралтай худалдаалж байна

“ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ” нь Covid19 цар тахалтай холбоотой УОК-оос хөл хорио, онцгой дэглэм тогтоосон энэ үед буюу 2020-12-01-ныг өдрийг хүртэл НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН хүрээнд дараах шийдвэрийг гаргасан.

Өдөр тутмын өргөн хэрэглээний 250-н нэр төрлийн барааг 10% хямдралтай худалдаалах, (“гишүүнчлэл карт”– тай ХЭРЭГЛЭГЧ нартаа)

Уг өдрүүдэд “Гишүүнчлэл карт”-гүй хэрэглэгчидэд картыг худалдан авалтын дүн харгалзахгүй шууд олгох. Оргил супермаркетийн үйлчлүүлсэн салбарынхаа эрхлэгчид хандаж газар дээрээ картаа авах боломжтой.

“Гишүүнчлэл карт”-ийн хөнгөлөлт (бүх бараа) цаашид байнгын 3%-д шилжлээ.

Картандаа бонус үлдэгдэлтэй хэрэглэгчид бонусаа үлдэгдэлгүй 100 хувь ашиглах боломжтой болсон.

Уг арга хэмжээ нь Оргил супермаркетийн дараах 6 салбарт явагдаж байна.

1. Оргил - Энканто

2. Оргил -Шилтгээн

3. Оргил- Хороолол

4. Оргил- Яармаг

5. Оргил - Амгалан

6. Оргил - 6 буудал

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой УОК-аас гаргасан шийдвэрийн дагуу ТҮР ЦАГИЙН ХУВААРЬТ шилжиж “Оргил супермаркет” дэлгүүрүүд 08:00 -19:00 цагийн хооронд халдвар хамгаалал, ариутгалын тогтмол хийж, ард иргэдээ хүнсээр хангах үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна

Энэ хүнд цаг үед Оргил худалдааны төвийнхөн бид бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсэхгүй, барааны эргэлт, нөөц хангалттай, зохиомлоор үнэ өсгөх асуудал үүсэхгүй, энэ үед өргөн хэрэглээний барааг хямдруулан ажиллана.

Бид хамтдаа энэ цар тахлын эсрэг тэмцэж, хамтдаа даван гарч чаднаа, худалдааны салбарынхандаа Монгол улсын засгийн газар, УОК-оос гаргаж буй шийдвэрүүдийг дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.

Оргил худалдааны төв

Санал болгох

Арилжааны зарим банкны салбар ажиллаж эхэллээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу арилжааны зарим банк өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Ингэхдээ зөвхөн тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэдэд үйлчлэхээ мэдэгдэж байна. Тодруулбал, зайнаас үйлчлүүлэх боломжгүй иргэдэд зөвхөн тэтгэвэр, тэтгэмж олгоно. 

13 цагийн өмнө
Оргил худалдааны төв 250 нэр төрлийн барааг 10 хувийн хямдралтай худалдаалж байна

“ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ” нь Covid19 цар тахалтай холбоотой УОК-оос хөл хорио, онцгой дэглэм тогтоосон энэ үед буюу 2020-12-01-ныг өдрийг хүртэл НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН хүрээнд дараах шийдвэрийг гаргасан.

2 өдрийн өмнө
Ирэх онд мал бүрээс 0-2000 төгрөгийн татвар авна

Манай улсын мал, сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая тоо толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрсэн. Энэ нь хүн амын хүнсний хэрэгцээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна.

2 өдрийн өмнө