Я. Содбаатар: Орон нутагтаа очсон иргэдийг бүгдийг нь төлбөртэй тусгаарлалтад оруулахгүй

2
2020 оны 11 сарын 222020-11-22
Я. Содбаатар: Орон нутагтаа очсон иргэдийг бүгдийг нь төлбөртэй тусгаарлалтад оруулахгүй

Орон нутгаас Улаанбаатарт ирээд гацсан хүмүүсийг буцаах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар УОК хэлэлцэж шийдвэрлэлээ.

УОК-ын дарга Я. Содбаатар "Орон нутгаас ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулж гэрт нь буцаах ажлыг тун удахгүй хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна.

Орон нутагтаа очсон иргэдийг бүгдийг нь төлбөртэй тусгаарлалтад оруулахгүй. Гэрийн хяналтад байлгах чиглэл барина.

Орон нутгийн иргэдийн талаар бид өргөн хүрээнд судалгаа хийлээ. УОК-ын шийдвэрээс зөрсөн шийдвэр гаргахыг Захиргааны хуулиар хориглосон байгаа юм. Бид нэгдсэн удирдлагаар ажиллана гэдгийг хатуу сануулъя. Тун удахгүй 119.mn гэсэн бүртгэлийн систем ажиллуулна. Мэдээллийн технологийн ололтыг ашиглана. Дараа нь орон нутгаас хотод ирээд гацсан иргэдээс шинжилгээ авч, цагдаа нарын хяналт дор нутаг руу нь буцаана. Энд удаахгүй. Зохион байгуулалттайгаар явуулна. Тэд нутагтаа очоод өөрсдийгөө гэрийн тусгаарлалтад оруулна. Аймаг, орон нутгийн удирдлагууд, хууль хүчний хүмүүс тэдэнд хяналт тавина. Түүнээс нийслэлээс юм уу голомтот бүсээс ирсэн гээд бүх хүнийг тусгаарлахгүй. Тийм зүйл байхгүй. Орон нутгийн удирдлагууд дур мэдэн тусгаарлах байр бэлдэж болохгүй. Сэжигтэй тохиолдлуудыг л тусгаарлана" гэв.

Санал болгох

Төв аймаг руу 2500 орчим иргэн явахаар бүртгүүлжээ

Маргаашнаас эхлэн энэ сарын 10-ныг хүртэл хөдөө орон нутгийн иргэдийг нутаг руу нь буцааж эхэлнэ.

5 цагийн өмнө
АТҮТ: Архангай аймагт халдвар илэрсэн учраас тус чиглэлд тээвэрлэлт хийгдэхгүй

Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй гэдгийг албаныхан сануулав.

10 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 градус хүйтэн байна.

14 цагийн өмнө
Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Тодруулбал /Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр/ бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

3 өдрийн өмнө