Time ТОЙМ: Бэлэн биш бэлэн байдал

2020 оны 11 сарын 222020-11-22
Time ТОЙМ: Бэлэн биш бэлэн байдал

Time.mn энэ долоо хоногийн онцлох тоймыг хүргэж байна.

Монгол Улс дотооддоо COVID-19 цар тахлыг алдснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 608 тохиолдол бүртгэгдээд байна. 

Дотоодод голомтлон гарсан халдварыг байршлаар нь танилцуулбал,
Улаанбаатарт  2 тохиолдол нэмэгдэж 40,
Сэлэнгэ аймагт  19 тохиолдол нэмэгдэж 77,
Дархан-Уул аймагт  4 тохиолдол нэмэгдэж 20,
Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж 17,
Орхон аймагт шинээр тохиолдол бүртгэгдээгүй 17 байгаа бол
Говьсүмбэр аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй нэг хэвээр байна.

Дотоодын халдварын тоо ийнхүү 172 боллоо.  

Нийт 608 тохиолдлоос 337 хүн буюу 58 хувь нь эдгэрчээ.

Энэ хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улс даяар анх удаа шилжсэн ч төр засгийн удирдлагууд, ард иргэд ч үүнд бэлэн байсангүй.

Эргэж буцсан шийдвэрүүд

Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр автомашины болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан нь маргаан дагуулав. Нэр бүхий 13 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт  ажиллагсдад зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцож болно гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулснаар хотын дарга уг шийдвэрийг цуцлав. 

Дараа нь өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-22:00 хугацаанд зорчуулах, нийтийн тээвэр үйлчлэхээр шийдвэр гарсан ч уг шийдвэр мөн л тун удахгүй цуцлагдаж одоогийн байдлаар 07.00-22.00 цагийн хооронд нийтийн тээврээр үйлчилж, нэр бүхий 13 салбарын ажиллагсад хувийн тэргээр зорчиж байна. Харин иргэд эмнэлгийн тусламж авах, хүнсний бүтээгдэхүүн цуглуулахаас бусад тохиолдолд хувийн тэргээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон хэвэээр байна.

Талх, боорцоггүй дэлгүүрүүд

Хүнсний бүтээгдэхүүний хүргэлтийг шөнийн цагаар хийх шийдвэр иргэдийн шинэхэн талх идэх боломжийг хязгаарлав. Учир нь дэлгүүр 21.00 цаг хүртэл ажиллах ёстой бол хүнсний бүтээгдэхүүний хүргэлт 22.00 цагаас эхэлж байгаа. Хамгийн чухал нь 22.00 цагаас хойш нийтийн тээвэр болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа тул дэлгүүр ажиллуулж буй иргэд дэлгүүр дээрээ хонох эсхүл хүнсний бүтээгдэхүүнгүй өнжих гэсэн хоёр л сонголттой тулж байна. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн алслагдмал хэсгийн жижиг дэлгүүрүүд 2-3 хоног талх, боорцоггүй хонож байгаа нь лавтай.

Дашрамд дурьдахад, архи согтууруулах ундаа зарж борлуулахгүй, үйлчлэхгүй шийдвэрийг эргэж нэг харах ёстойг иргэд болон төрийн түшээд ч илэрхийлээд эхэлжээ.

Зээлийн төлөлтийг ирэх оны долдугаар сар хүртэл хойшлуулав

Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газраас 23 арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүн дотроос хамгийн чухал шийдвэр нь 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлд үндэслэн хойшлуулж, зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалт хийхээр болсон юм. Арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүй төлбөрийн чадварт нийцүүлэн хугацааг сунгах зэрэг шийдвэрийг гаргасан юм.
 

Санал болгох

Төмөр замын 53 ажилтанд коронавирус батлагджээ

“УБТЗ” ХНН-ийн 15,622 ажилтныг шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан 78, PCR шинжилгээгээр батлагдсан 53, тусгаарлалтад 461 хүн байгааг ЗТХЯ-ны шуурхай бүлгийн хурал дээр танилцуулав.

10 цагийн өмнө
Төрийн байгууллагуудад хүний нөөцийн аудит хийнэ

Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газар, Мерит төслийн захирал Jennifer Adams, төслийн баг, ЗГХЭГ, Удирдлагын академи, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн ЗДТГ-ын төлөөлөл, салбар зөвлөлийн удирдлагууд, судлаачид, эрдэмтдийн багийн 70 гаруй хүн оролцлоо.

12 цагийн өмнө
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн 79 дуудлага ирүүлжээ

Амралтын өдрүүдэд 126 хүн эрүүлжүүлэгдэж, амгалан тайван байдал алдагдуулсан 89 дуудлага бүртгэгджээ

13 цагийн өмнө
Манайд улсад 100 мянган түргэвчилсан оношлуур бий

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

13 цагийн өмнө