Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид 07-22 цагийн хооронд зорчино

2020 оны 11 сарын 232020-11-23
Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид 07-22 цагийн хооронд зорчино

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна.

Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш. Иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх. Зайлшгүй шаардлагатай болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах бол хязгаарлалт тавихгүй юм.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбар:

  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
  • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  • Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
  • Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
  • Банк
  • Оршуулга
  • Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт
  • Шүүх, прокурор
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг ачиж, цэвэрлэжээ

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг өчигдөр ачиж цэвэрлэжээ.

14 цагийн өмнө
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хотын дарга хүлээн авч, захирамж гаргажээ.

2 өдрийн өмнө
АЧИ: Баянхошуу орчимд маш их бохирдолтой байна

Нэгдүгээр сарын 19-ний 11.00 цагийн байдлаар Баянхошуу орчимд АЧИ 500-аас дээш буюу маш их бохирдолтой, МҮОНРТ орчимд 231 гэсэн үзүүлэлттэй байна.

3 өдрийн өмнө
АЧИ: Баруун дөрвөн зам орчимд хамгийн их бохирдолтой байна

Нэгдүгээр сарын 18-ны 11.00 цагийн байдлаар Баруун дөрвөн зам орчимд АЧИ 375 буюу их бохирдолтой, Зуун айл орчимд 312 гэсэн үзүүлэлттэй байна.

5 өдрийн өмнө