Хубэй муж болон ӨМӨЗО-ноос 4 сая юанийн үнийн дүн бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хандивлана

2020 оны 11 сарын 232020-11-23
Хубэй муж болон ӨМӨЗО-ноос 4 сая юанийн үнийн дүн бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хандивлана

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. 
“Ковид 19” цар тахалтай тэмцэх чиглэлээр хоёр улс өндөр хариуцлагатай хамтран ажиллаж, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, мэдээллээ шуурхай үр дүнтэй солилцсоноор хоёр улсын хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүйг цохон тэмдэглэж, халдварын тархалтыг хумих, урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.
Монголын ард түмнээс 30 мянган хонь бэлэглэсэн зэргээр Хятадын ард түмний “Ковид 19” цар тахалтай хийж буй тэмцэлд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлсэнд хятадын тал талархал илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар, ард түмний цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд цаашид ч дэмжлэг үзүүлэх үүднээс БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО-ноос 4 сая юанийн үнийн дүн бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хандивлахаар болсныг хятадын тал хуралдааны үеэр мэдээлэв. Хуралдааны дүнгээр Протокол байгуулав.


Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Санал болгох

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдана

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.        

1 цагийн өмнө
Х.Баттулга: Оюу толгойн асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм.

17 цагийн өмнө
УОК: Энэ сард хоёр нислэгээр 320 иргэнийг БНСУ-аас авчирна

УОК-ын шуурхай штабаас мэдээлж байна.

17 цагийн өмнө
АН-ын бүлэг: Банкны тухай хууль биелэгдэхгүй хууль болох магадлалтай

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гаригийн /2021.01.18/ ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэв.

18 цагийн өмнө