Хөл хорио гатлуулах хуурамч бичиг баримт зарж залилжээ

2020 оны 11 сарын 232020-11-23
Хөл хорио гатлуулах хуурамч бичиг баримт зарж залилжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас бүх нийтийн бэлэн байдал заралсан энэ өдрүүдэд цахим орчинд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг шалган ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд файсбүүкын “Цахим ажил” гэх хаягнаас “хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэх зарыг байршуулж, иргэдийг залилаж байсан этгээдүүд болох 35 настай Б, 33 настай  У нарын үйлдлийг илрүүлэн талсан зогсоолоо.

​Тухайн этгүүд нь уг гэмт хэргийг үйлдэхдээ нас барсны гэрчилгээ, буяны ажлын компаний нэрийг барьж хуурамч бичиг баримтыг үйлдэж иргэдээс тус бүр 250,000 төгрөгийг авдаг бөгөөд одоогийн байдлаар энэ төрлийн 6 гэмт хэрэг үйлсдсэн нь тогтоогдож байна.

​Энэхүү хуурамч бичиг баримтыг авсан орон нутгийн иргэд яг одоо Булган аймгийн Рашаат сум дахь хяналтынпостоор нэвтрэх боломжгүй байдалтай байна.

​Тухайн гэмт хэрэг үйлдсэн Б, У нарт МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу Залилах, 23.2 Хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

​Иймд иргэд та бүхэн баталгаатай эх сурвалжийн мэдээ, мэдээлллийг сонсож байх, дагаж мөрддөг байх, нягталдаг байх шаардлагатай байна.

Санал болгох

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргийг хаажээ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман, “Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан зарим хүнийг шалгаж байна” гэсэн мэдээлэл хийж байв.

10 өдрийн өмнө
Сүмо Д.Батбаярын яриаг эвлүүлж, мөрдөж мөшгөсөн Ц.Алтанцагт 4 жилийн ял оноожээ

Шүүхээс шүүгдэгч Ц.Алтанцагийг “...хохирогч Д.Кёкүшюзан Батбаяр, хохирогч Б.Цэрэндорж нартай “эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж уулзах үедээ нууцаар бичлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн, бичлэгүүдээ эвлүүлж хохирогч нараас эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Алтанцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

2 сарын өмнө
"Жи тайм" сүлжээний Э.Оюунчимэгийн гомдлыг хэлэлцэхээр боллоо

Түүнд анхан шатны шүүх таван жилийн ял оноосон. “Жи тайм корпорейшн” ХХК нь 11398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11 мянга 398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгаа ажээ.

2 сарын өмнө
QR зөвшөөрөл хуурамчаар хийсэн этгээдийг цагдаагаас шалгаж байна

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18  чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг нь автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглосон.  Харин зөвшөөрөгдсөн салбарынхан QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр тээврийн хөдөлгөөнд оролцох эрхтэй юм. 

2 сарын өмнө