С.Энхжаргал: Махнаасаа мянган төгрөгийн ашиг л хардаг байтал ШӨХТГ торгочихлоо

23
2020 оны 11 сарын 252020-11-25
С.Энхжаргал: Махнаасаа мянган төгрөгийн ашиг л хардаг байтал ШӨХТГ торгочихлоо

“Саруул маркет”-д 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үхрийн мах 15500₮, хонины ястай мах 12000₮, адууны мах 11000₮-өөр тус тус худалдаалагдаж буй нь бусад зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны үнээс өндөр байсан нь тогтоогдсон тул тус худалдааны төвийн махны лангуу түрээслэгч хоёр хүнд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу тус бүр 2,000,000₮-ийн торгууль оногдуулсан.

Энэ талаар “Саруул маркет”-ийн махны лангуу түрээслэгч С.Энхжаргал “Хүчит шонхороос мах авч байгаа үнээсээ хамаараад манайх үхрийн цулыг 14-16 мянгаар зардаг. Коронавирус гарч хөл хорио тогтохоос өмнө Хүчит шонхор дээр үхрийн ястай мах 9-10 мянгаар авдаг зардаг байсан бол хөл хорионы дараа 11-12 мянган төгрөгөөр зардаг болсон. Манайх хөл хорионы өмнө 14500-гаар үхрийн цул зарж байсан бол хөл хорионы дараа 15500-аар зарж байгаа. Хүчит шонхороос авдаг махны үнэ нэмэгдсэн тул ингэхээс өөр аргагүй.

Төхөөрөөд удаагүй, цэвэрхэн гаргасан, өнгө зүс сайтай, өөх мах хосолсон, сайн мах л шилж сонгож авдаг. Сая сүүлд ястай гуя кг-ийг нь 11500-гаар авсан. Авсан махаа янзалж, шулаад, өөх хальсыг нь ялгаад цул мах 15.500-гаар зарсан. Бодоод үзэхээр кг махнаас 1000 төгрөгийн л ашиг харж байгаа.  

Би Хүчит шонхороос 11500 төгрөгөөр гуяны мах авсан падаанаа үзүүлээд, шулаад ясыг нь хаяад, өөх ихтэй хэсэг, хальсыг нь цэвэрлээд зардаг гэдгээ зөндөө тайлбарлаад өнгөрсөн. Харин дараа нь фэйсбүүкээс  л намайг торгосныг олж мэдлээ” гэв.

Санал болгох

Ням гарагт НӨАТ-ын сугалааны азтан тодруулна

НӨАТ-ын урамшууллын 2021 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг нэгдүгээр сарын 24-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

5 цагийн өмнө
Баянмонгол хорооллын 416-р байрнаас коронавирус илэрч хамгаалалтад авчээ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын 416-р байрны гуравдугаар орцонд халдвар илэрч хамгаалалтад авчээ. 

8 цагийн өмнө
НЭМҮТ: Агааржуулалтын системээр халдвар тархсан байж магадгүй

Урьдчилсан дүгнэлтээр, 1990-ээд оны сүүлээс орон сууцны барилгын ердийн агаар сэлгэлтийн системийн төлөвлөлтөд айлуудын агаар сорох хоолойг нэг сувагт давхар алгасан холбох системийг хэрэглэж эхэлсэн байна.

11 цагийн өмнө
Тусгай үүргийн онгоц БНСУ руу хөөрлөө

Өнөөдрийн нислэгээр өнгөрсөн оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг авчирахаар төлөвлөжээ. 

11 цагийн өмнө