О.Амартүвшин: Хөл хориог он дуустал сунгахад 430 мянган хүн ажилгүй болно

2020 оны 11 сарын 262020-11-26
О.Амартүвшин: Хөл хориог он дуустал сунгахад 430 мянган хүн ажилгүй болно

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр “COVID-19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж, цаашид эдийн засгийг сэргээх гарц шийдлийн талаар цахимаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, "Хөл хориог арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгавал 430 мянган хүн ажилгүй болно. Арванхоёрдугаар сарын 31 гэхэд орлогогүй аж ахуй нэгжийн тоо 60% болж өснө. Цагаан сар хүртэл үргэлжилбэл 500 мянган хүн ажлын байргүй болно. Өнөөдрийн хувьд судалгаанд оролцогчдын 25 хувь нь ажилчдаа чөлөөлсөн. Одоогоор 150 мянга орчим иргэн цалингаа авч чадахгүй байна. Валютын урсгал яах аргагүй чухал зүйл. Экспортын бүтээгдэхүүний худалдааг арванхоёрдугаар сарын 1-нээс нээх ёстой. Гаднын хөрөнгө оруулалтыг дэмжихгүйгээр, экспортыг дэмжихгүйгээр эдийн засаг тэлэхгүй. Бидний тооцоогоор таван жилийн дотор ДНБ-ийг хоёр дахин өсгөх боломжтой" гэсэн юм.

Санал болгох

Хөрөнгийн биржид өнөөдөр 1.5 сая хувьцаа арилжжээ

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 12-нд энгийн арилжаагаар 34 ХК-ийн 357,807,419.87 төгрөгийн үнийн дүнтэй 1.5 сая хувьцаа арилжив.

6 өдрийн өмнө
Ройтерс: Оюу Толгойн далд уурхайн төслийг цуцлах асуудлыг Туркойз Хилл хэлэлцэж байна

Энэ мэдэгдлийн дараагаар тус компанийн хувьцаа 20 хувиар буурсан тухай Ройтерс тэргүүтэй олон улсын хэвлэлүүд онцолж байна.

7 өдрийн өмнө
Гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч түүхэн өндөр түвшинд хүрлээ

Гадаад валютын албан нөөц (ГВАН) 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэж импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өслөө.

19 өдрийн өмнө
ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд 250 хүртэлх тэрбум төгрөг зарцуулна

Жилийн инфляци 2020 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 3.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 4.3 хувьтай байна.

1 сарын өмнө