Улсын онцгой комиссын даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, хөдөө орон нутгийн иргэдийг Улаанбаатар хотоос гаргах, орох хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг хэлэлцжээ.
Нийт 85 мянга гаруй иргэн орон нутаг руу буцах хүсэлтээ өгөөд байна. Харин Улаанбаатар руу ирэх 5300 гаруй иргэн байна.
Арванхоёрдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл арав хоногийн хугацаанд зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе шаттай эхлүүлж, орон нутгийг иргэдийг нутагт хүргэх, Улаанбаатар руу иргэдийг оруулах ажлыг зохион байгуулна.
Харин халдвар гарсан таван аймгийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 7-ноос эхлээр болсон байна. Эдгээр нь Орхон, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр аймгууд юм.
Арваннэгдүгээр сарын 29-нээс шинжилгээ авч эхэлнэ. Шинжилгээг 20 цэгт нэмж байгуулж авна. Тээвэрлэлтийг хоёр янзаар зохион байгуулна. Хувийн тэрэгтэй хүмүүс хувийн тээврээрээ зорчино. Нөгөөх нь нийтийн тээвэр.
Зорчих иргэд 119.mn сайтад бүртгүүлнэ. Нэлээд олон асуумж бий. Үүнийг бөглөнө. Үүнийг бөглөхөөр хаашаа явах ямар маршрутаар явахаас шалтгаалт систем өөрөө шинжилгээ өгөх байршил цагийг зааж өгнө. PCR шинжилгээ өгөөд хариу сөрөг гарсан тохиолдолд Авто тээврийн үндэсний төвийн ticket.mn сайтаар захиалаад явна. Замд хооллох газрууд хаалттай учир иргэд үүнийгээ зохицуулж явах хэрэгтэйг албаныхан хэллээ.

Иргэдийг хотоос гаргах, хот руу оруулахтай холбоотой түр журмыг танилцуулъя.