Дүүгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн Г өмнө нь хулгайн хэргээр хоёр жилийн ял авч байсан гэв

4
2020 оны 11 сарын 242020-11-24
Дүүгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн Г өмнө нь хулгайн хэргээр хоёр жилийн ял авч байсан гэв

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр  хичээлдээ яваад сураггүй алга болсон 16 настай охины цогцсыг СБД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрээс өчигдөр олжээ. Уг дуудлага мэдээллийг  цагдаагийн байгууллагад тухайн нутаг дэвсгэрт амьдардаг оршин суугч мэдээллэсэн байна. Хэргийг түүний төрсөн ах болох 2002 онд төрсөн талийгаачаас хоёр насаар ах иргэн Г үйлдсэн байж болзошгүй гэж үзэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллэсэн.

Тэгвэл тухайн этгээд нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан байна. Энэ талаар Прокурорын байгууллагаас тодруулахад "Гурван жилийн өмнө буюу 2017 онд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн ял сонсож шүүхээс түүний ялыг хойшлуулахаар шийдвэрлэсэн" гэв.

Тухайн үед иргэн "Г" 15 настай байсан бөгөөд хулгайн гэмт хэргийг 13-14 настайдаа үйлдсэн учраас хойшлуулах шийдвэр гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.5 дугаар зүйлд Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно гэж заажээ. 

Гэмт хэрэг үйлдсэнээс хойш Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд төрсөн эх Н.О-той хамт оршин суудаг байжээ. 

Түүний өгсөн мэдүүлэгт гэр орны асуудлаас болж муудалцаад, хэрүүл сонсмооргүй санагдсан учраас тийм үйлдэл хийсэн гэжээ. 

Холбогдох хэргийн хуулийн зүйл заалтаас: 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2

Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.5 дугаар зүйл. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах

2.Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт 

7.3 дугаар зүйл.Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ

1.Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.

2.Шүүх дараах үүргийг хүлээлгэнэ: 2.1.гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах; 2.2.зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах;

2.3.тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх; /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 2.4.сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх; /Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2.5.оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх. 3.Шүүх дараах хязгаарлалтыг тогтооно: 3.1.тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах; 3.2.галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох; 3.3.согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох; 3.4.тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох.

Санал болгох

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргийг хаажээ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман, “Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан зарим хүнийг шалгаж байна” гэсэн мэдээлэл хийж байв.

7 өдрийн өмнө
Сүмо Д.Батбаярын яриаг эвлүүлж, мөрдөж мөшгөсөн Ц.Алтанцагт 4 жилийн ял оноожээ

Шүүхээс шүүгдэгч Ц.Алтанцагийг “...хохирогч Д.Кёкүшюзан Батбаяр, хохирогч Б.Цэрэндорж нартай “эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж уулзах үедээ нууцаар бичлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн, бичлэгүүдээ эвлүүлж хохирогч нараас эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Алтанцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

1 сарын өмнө
"Жи тайм" сүлжээний Э.Оюунчимэгийн гомдлыг хэлэлцэхээр боллоо

Түүнд анхан шатны шүүх таван жилийн ял оноосон. “Жи тайм корпорейшн” ХХК нь 11398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11 мянга 398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгаа ажээ.

2 сарын өмнө
QR зөвшөөрөл хуурамчаар хийсэн этгээдийг цагдаагаас шалгаж байна

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18  чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг нь автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглосон.  Харин зөвшөөрөгдсөн салбарынхан QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр тээврийн хөдөлгөөнд оролцох эрхтэй юм. 

2 сарын өмнө