Цар тахалтай холбоотойгоор Монгол, Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хаахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор нээхээр боллоо.