Найруулагч Лхагвасүрэнгийн Номингийн "Хүрд" нэртэй бүтээл Олон улсын баримтат киноны наадмаас шагнал хүртжээ. Монгол Улсад жилээс жилд нэмэгдэж байгаа амиа хорлолт, түүний шалтгаан, үр дагаварыг хөндсөн энэ баримтат кино нь “Дунд хэмжээний баримтат кино"-ны төрөлд нэр дэвшин, тэргүүн байрт шалгарсан юм. Энэ тухай Хятадын хэвлэлд онцолсон байна.
"Хүрд" нэртэй 52 минутын тус баримтат кинонд амиа хорлолт болон амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлийн гишүүдийн тухай өгүүлдэг.
IDFA нь Нидерландын Амстердам хотод 1988 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том баримтат киноны наадам юм. Тус наадам арваннэгдүгээр сарын 18-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.