Сонгинохайрханчуудыг С.Мөнхчулуун, Н.Батшугар, Г.Очирбат, Х.Бат-Ялалтын хэн нь төлөөлөх вэ

7
2020 оны 11 сарын 302020-11-30
Сонгинохайрханчуудыг С.Мөнхчулуун, Н.Батшугар, Г.Очирбат, Х.Бат-Ялалтын хэн нь төлөөлөх вэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ лхагва гарагт УИХ-ын 28 дугаар хороо буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Тус тойргоос МАН-ын гурван гишүүн сонгогдсон. Тодруулбал, П.Анужин, Д.Сумъяабазар, Н.Учрал нар. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар "Би хотын дарга болохгүй. Нүх болгонд ордог оготно биш" гэж байснаа нэг л өдөр Нийслэлийн Засаг даргаар томилогдож УИХ-ын гишүүний ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймээс орон гарсан дээрх нэг суудалд нөхөн сонгууль зарлах шаардлага үүсээд байгаа юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын хоёр ч тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна. Тэдгээр нь:

  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

СХД бол нутаг дэвсгэр, хүн амаараа нийслэлийн томд орно. Цар тахлын үед нөхөн сонгууль явуулах уу, хойшлуулах уу гэдэг асуудал ч яригдаж магадгүй. Нөгөө талаар 28 дугаар тойргоос сонгогдсон гурван гишүүний хоёр нь эзгүй байна. Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч болсон бол Н.Учрал гишүүний бие тааруу байгаа юм.

МАН нөхөн сонгуульд С.Мөнхчулууныг нэр дэвшүүлэх бол АН Г.Очирбат, МАХН Э.Батшугар, бие дааж Х.Бат-Ялалт өрсөлдөнө гэсэн мэдээлэл байгаа.

2020 оны сонгуулиар тойргоос:

•    Н.Учрал 53651 саналаар нэгээр,
•    Д.Сумъяабазар 36785 саналаар хоёроор,
•    П.Анужин 32031 саналаар гуравт бичигдэж УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Харин эдгээр гурван нэр дэвшигчийн араас:

•    Э.Батшугар 22991 санал
•    С.Мөнхчулуун 11579 санал
•    М.Тулга 10961 санал
•    Г.Очирбат 10761
•    Х.Бат-Ялалт 8112
•    М.Наранбаатар 7469
•    О.Магнай 7324 санал авчээ. 

УИХ-ын 28 дугаар тойрог, нөхөн сонгууль, СХД time.jpg

 

Санал болгох

С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.  Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

5 цагийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.

8 цагийн өмнө
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

9 цагийн өмнө
О.Батханд: Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас жагсаалд оролцоогүй

Дээрх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар ч оролцоо байхгүй гэдгийг баттай хэлье. Тиймээс нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандаж байна.

10 цагийн өмнө