Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

3
2020 оны 11 сарын 272020-11-27
Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

Ажиллаж байх хугацаандаа Шилэн дансны тухай хуулийн зөрчилтэй ажилласан нь Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоогдсон Засаг дарга нарын зургийг нийтэлж байна.

Манай улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн хууль. Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль. Ингээд жилийн дараагаас буюу 2016 оноос өнгөрсөн он хүртэл аймгууд Шилэн дансаа хэрхэн хөтөлснийг аудитынхан шалгажээ.

Иргэдэд ил тод мэдээлэх ёстой гүйлгээ, худалдан авалтаа нэхэл дагал болж, сануулга хүртэн байж хугацаа хоцроодог аймгууд шалгалтын дүнгээс тодорхой харагдаж байна.

Хамгийн сүүлд орсноос нь нэрлэвэл: 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил иргэдэд ил тод байршуулах мэдээллийнхээ 35.2 хувийг хоцроожээ. Ингээд улсын хэмжээнд хамгийн бага буюу 67.4 хувь дүн авчээ.

Дараа нь, Говь-Алтай аймгийн Засаг даргаар 2016-2019 онд ажилласан С.Гансэлэм 68.5 хувьтай дүгнэгдсэн. Тэрээр мэдүүлбэл зохих баримтынхаа гуравны нэгийг хоцроож байж.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн ажлыг ҮАГ-ынхан 71.7 хувь гэж үнэлжээ. Тус аймгийн олон байгууллага шилэн дансны үзүүлэлтээр сүүл мушгижээ.

Сүхбаатар аймгийн Засаг даргаар 2018 онд томилогдсон Ж.Эрдэнэбаатар 77.6 хувиар үнэлэгдсэн. Түүний өмнөх Засаг дарга З.Энхтөрийг ажлаа хангалтгүй хийсэн гэж аймгийнх нь ИТХ огцруулсан.

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 79.6 хувийн дүн авчээ. Мань эр өөрийг нь 15 удаа гадаадад зорчсон гэж бичсэн сэтгүүлчийг цагдаад өгч, өөрийгөө 13 удаа гадаад зорчсоныг баталсан нэгэн.

Аймгуудын шилэн данс.JPG
Аймгуудын шилэн данс.JPG
Аймгуудын шилэн данс 2.JPG
Аймгуудын шилэн данс 2.JPG

 

Санал болгох

ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг. Үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа. Үндэсний аудитын газрынхан нийцлийн шалгалтад 6463-ыг нь хамруулсан байна.

5 сарын өмнө
Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

Манай улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн хууль. Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль. Ингээд жилийн дараагаас буюу 2016 оноос өнгөрсөн он хүртэл аймгууд Шилэн дансаа хэрхэн хөтөлснийг аудитынхан шалгажээ.

5 сарын өмнө
Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

Тайланд нийтлэг байгаа зүйл бол албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал. Эрх хэмжээгээ тултал ашигладаг хэрнээ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг төрийн байгууллага, албан тушаалтнууд биелүүлдэггүй өнөөгийн төрх ч тайланд тэр чигээрээ буужээ.

5 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээс харвал 2019 онд 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авчээ.

5 сарын өмнө