Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хилийн төмөр замын өртөөн дээр бичиг баримтны гадаргуугаас арчдасын шинжилгээ авч байгаа.
Мөн өнгөрсөн долоо хоногт “УБТЗ” Эрүүл мэндийн лабораторид чиглэл өгч Улаанбаатар хот болон бусад газарт ОХУ-аас бууж байгаа, ялангуяа гараар ачиж буулгадаг ачааны гадаргуу дээрээс арчдасын шинжилгээг туршилтаар авсан байна. Шинжилгээгээр ачааны гадаргуугаас ямар нэг зүйл илрээгүй, сөрөг гарчээ.