Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр сар бүтэн хиртэх үзэгдэл болно. Энэ нь 2020 оны сүүлчийн хиртэлт буюу сүүлчийн тэргэл сартай шөнө байх юм.
Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм. Харин 19 цаг 53 минутад сарны хиртэлт дуусна гэдгийг эрдэмтэд тооцоолжээ. Хиртэлт Ази, Австрали, Америк, Европын ихэнх хэсэгт харагдана.