Монголбанк энэ оны 11 дүгээр сард 1.7 тн үнэт металл худалдан авлаа. Үнэт металл он гарснаас хойш өссөн дүнгээр нийт 21 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.5 тн-оор нэмэгджээ.
Нийт худалдан авсан үнэт металлын 19.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө юм.
Орон нутаг дахь үнэт металлын худалдан авалтын хувьд 11 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 106.5 кг, Баянхонгор аймаг дахь салбар 98.7 кг авч, он гарснаар нийт дүн 1.8 тоннд хүрлээ.