Орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудын шинжилгээх өгөх байршлуудыг зарлалаа. Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг нэгдсэн зохион байгуулалтын дагуу шинжилгээ авч нутаг буцаана. Тэгвэл дотуур байранд бус гадуур амьдарч байгаа МУИС-ийн оюутнуудыг өнөөдрөөс эхлэн PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ.
Шинжилгээ өгөх оюутнууд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байна. Өнөөдөр 08.00 цагаас эхлэн зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана.
Хуваарийн дагуу энэ сарын 05-ны өдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй юм байна.
- Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.
- Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.
- Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө.
- Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.
Харин оюутны байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд хуваарийг тодорхой болмогц зарлах юм байна.