АНУ тусгаарлалтын хугацааг 7-10 хоног болгож богиносголоо

2020 оны 12 сарын 52020-12-05
АНУ тусгаарлалтын хугацааг 7-10 хоног болгож богиносголоо

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс коронавирусийн халдвараар өвчлөх цаг хугацааны талаар шинжлэх ухааны шинэ судалгааны дүнд үндэслэн тусгаарлалтын хугацааг 14 хоног бус 7-10 хоног болгож богиносгожээ.

Хэрэв тухайн хүн халдвар авсан хүнтэй хавьтал болсон бол эхлээд шинжилгээгээ өгнө. Хэрэв хариу сөрөг  гарсан бол өөрийгөө долоон хоног л тусгаарлах юм.

Харин шинжилгээ хийлгээгүй тохиолдолд 10 хоногийн турш өөрийгөө тусгаарлаж, өвчний шинж тэмдэг илрэх эсэхийг хянах хэрэгтэй. Энэ шийдвэр нь шинэ судалгаа, загварчлалын үр дүнд үндэслэсэн гэж тус төвийн доктор Генри Волке хэлжээ. 

Хорио цээрийн хугацааг богиносгох нь "олон өдөр алдаж, ажилгүй байх үүнээс үүдсэн эдийн засгийн хүндрэлийг багасгахад дөхөм болно" гэж үзэж байна.

 

Санал болгох

Баруун Африкийн цагаачдыг тээвэрлэж байсан завь хөмөрч, 43 хүн амиа алдлаа

Завины хөдөлгүүр нь зогсож, улмаар хэдэн цагийн дараа хөмөрсөн байна. Амиа алдсан хүмүүс бүгд Баруун Африкийн орнуудаас ирсэн эрчүүд байжээ.

8 цагийн өмнө
Токиогийн Олимп товлосон хугацаандаа болно

Токиогийн Олимп цуцлагдаж магадгүй гэсэн батлагдаагүй мэдээ хэвлэлүүдээр явж эхэлсний дараа Японы Засгийн газраас өнөөдөр олимпын наадамтай холбоотой мэдээлэл хийлээ. 

8 цагийн өмнө
Энэтхэгт гарсан гал түймэр вакцины үйлдвэрлэлд нөлөөлөхгүй гэлээ

Энэ гал түймэр вакцины үйлдвэрлэлд нөлөөлөхгүй гэж тус компани мэдэгдлээ.

14 цагийн өмнө
Ерөнхийлөгч Жозеф Байден тангарагаа өргөж, ажилдаа орлоо

Жо Байден 15 захирамж гаргаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд АНУ дахин нэгдлээ

2 өдрийн өмнө