Сүмо Д.Батбаярын яриаг эвлүүлж, мөрдөж мөшгөсөн Ц.Алтанцагт 4 жилийн ял оноожээ

2020 оны 12 сарын 82020-12-08
Сүмо Д.Батбаярын яриаг эвлүүлж, мөрдөж мөшгөсөн Ц.Алтанцагт 4 жилийн ял оноожээ

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Алтанцагт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн” мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Алтанцагийг “...хохирогч Д.Кёкүшюзан Батбаяр, хохирогч Б.Цэрэндорж нартай “эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж уулзах үедээ нууцаар бичлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн, бичлэгүүдээ эвлүүлж хохирогч нараас эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Алтанцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Санал болгох

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргийг хаажээ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман, “Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан зарим хүнийг шалгаж байна” гэсэн мэдээлэл хийж байв.

10 өдрийн өмнө
Сүмо Д.Батбаярын яриаг эвлүүлж, мөрдөж мөшгөсөн Ц.Алтанцагт 4 жилийн ял оноожээ

Шүүхээс шүүгдэгч Ц.Алтанцагийг “...хохирогч Д.Кёкүшюзан Батбаяр, хохирогч Б.Цэрэндорж нартай “эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж уулзах үедээ нууцаар бичлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн, бичлэгүүдээ эвлүүлж хохирогч нараас эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Алтанцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

2 сарын өмнө
"Жи тайм" сүлжээний Э.Оюунчимэгийн гомдлыг хэлэлцэхээр боллоо

Түүнд анхан шатны шүүх таван жилийн ял оноосон. “Жи тайм корпорейшн” ХХК нь 11398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11 мянга 398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгаа ажээ.

2 сарын өмнө
QR зөвшөөрөл хуурамчаар хийсэн этгээдийг цагдаагаас шалгаж байна

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18  чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг нь автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглосон.  Харин зөвшөөрөгдсөн салбарынхан QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр тээврийн хөдөлгөөнд оролцох эрхтэй юм. 

2 сарын өмнө