Өвөрмонголын иргэн Х.Цанаа УОК-т 40 сая төгрөгийн хандив өргөлөө

1
2020 оны 12 сарын 92020-12-09
Өвөрмонголын иргэн Х.Цанаа УОК-т 40 сая төгрөгийн хандив өргөлөө

Монгол Улсад коронавируст халдвар тархсан энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн Өвөрмонголын иргэн Х.Цанаа 40 сая төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

 Тэрээр Монгол Улсад ажиллаж, амьдардаг бөгөөд коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болоод нийт ажилтан, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

Санал болгох

Хонгил нурах уу: Цагдаагийн дөрвөн ч дарга МАН-д элслээ

Араа санаж, алсаа бодож цагдаа нар гэмт хэрэгтэй хэрэгтэй ажилладаг, дарга нар нь дэвших, дэвжихээ бодоод улстөрчидтэй сүжирдэг болчихвол цагдаагийн цагаан шонхор хараах байлгүй дээ. Ийм учраас наанадаж цагдаа, цэрэгт байсан, прокурор, шүүхэд байсан хүмүүсийг улс төрийн албан тушаалд томилохыг хориглох шаардлагатай. Тэгэхгүйгээр хуулийнхан улстөрждөг, улстөрчидтэй сүжирдэг, чиглэл авдаг гэх яриа багасахгүйгээр үл барам өнөө цагт хамгийн их ярьдаг “Шударга бусын хонгил” гээч нурахгүй.

2 сарын өмнө
Шинэ Засгийн газарт Ерөнхийлөгчийн өгсөн даалгавар

Намрын чуулганы төгсгөлд Засгийн газраа чирч огцорсон У.Хүрэлсүхийн шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуулийн улстөр албан ёсоор эхэлснийг бидэнд сануулав. УИХ-ын индрээс “Олон нийтийн бухимдлыг улс төрийн үйл ажиллагаанд ашиглаж, санхүүжүүлсэн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын даргын хувьд үзэж байна” гэв. Бэлтгэл хурандаа У.Хүрэлсүх окопноосоо ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох Эх орончдын баяраас наана гарч ирэхгүй нь тодорхой болов. Ардын хувьсгалын 100 жилийн ойн нээлт, гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын ээлжит чуулган дээр У.Хүрэлсүхийн юу хэлэх нь сонин байна.

2 сарын өмнө
Ц.Насанбат: Хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээж шүүхээр шийдүүлсэн хэрэг байхгүй

Өмнөх парламентын үед 2017 онд Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Ш.Раднаасэд гишүүн санал гаргаж, Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Дээд шүүхийн шүүгчээр томъёолол хэлүүлэн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулиар өөрчлөх эхлэлийг тавьсан. Ингэснээр авлига, албан тушаалын олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааны цоорхойгоор хүчингүй болох үр тарив.

3 сарын өмнө
Нисдэггүй бор морь буюу Хэвлэлийн эрх чөлөөний хууль

ҮАБЗ-ийн гурван гишүүний хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх тухай үгс улиг болжээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл яав аа. Өнөө УИХ, Засгийн газар нь нисдэг бор морийг нь ид гээд явуулсан юм уу, нисдэггүй бор морийг нь идээд ир гэсэн юм уу.

4 сарын өмнө