33929 зээлдэгчийн ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулаад байна

2020 оны 12 сарын 92020-12-09
33929 зээлдэгчийн ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулаад байна

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хүндрэлийн үед иргэдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, МИК ОССК ХХК болон банкууд хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү  арга хэмжээний хүрээнд банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс цахим хэлбэрээр авч эхэлсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийт 2.11 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,828 зээлдэгч хүсэлт гаргаснаас 1.87 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 33,929 зээлдэгчийн хүсэлтийг буюу 87 орчим хувийг нь шийдвэрлэж эргэн төлөлтийг хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулаад байна.

Иргэд өөрсдийн харилцагч банкандаа орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг цахим хэлбэрээр 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой юм.

Санал болгох

Хөрөнгийн биржид өнөөдөр 1.5 сая хувьцаа арилжжээ

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 12-нд энгийн арилжаагаар 34 ХК-ийн 357,807,419.87 төгрөгийн үнийн дүнтэй 1.5 сая хувьцаа арилжив.

6 өдрийн өмнө
Ройтерс: Оюу Толгойн далд уурхайн төслийг цуцлах асуудлыг Туркойз Хилл хэлэлцэж байна

Энэ мэдэгдлийн дараагаар тус компанийн хувьцаа 20 хувиар буурсан тухай Ройтерс тэргүүтэй олон улсын хэвлэлүүд онцолж байна.

7 өдрийн өмнө
Гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч түүхэн өндөр түвшинд хүрлээ

Гадаад валютын албан нөөц (ГВАН) 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэж импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өслөө.

19 өдрийн өмнө
ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд 250 хүртэлх тэрбум төгрөг зарцуулна

Жилийн инфляци 2020 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 3.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 4.3 хувьтай байна.

1 сарын өмнө