Төмсөг атгах хууль

1
2020 оны 12 сарын 72020-12-07
Төмсөг атгах хууль

Засгийн газраас Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Дээрх хуулийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэхээр товложээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагасан 40 гаруй хууль, цар тахлын үед хэлэлцэх өчнөөн асуудлыг давж нэг даргад зориулсан ийм хуулийг дараалал давуулаад оруулаад ирсэн нь хачирхалтай.

Энэ хуулийн төслөөр гурван асуудлыг л шийднэ.

Нэг нь, АТГ-ын дарга нь дэд даргаа шууд томилдог болох тухай.

Хоёр дахь нь, АТГ-ын дарга, дэд даргыг баривчлах, саатуулах, хорих, нэгжиж болох тухай.

Гуравт, АТГ-ын дэд даргын Засгийн газрын гишүүнийхний адилтгасан хангамжийг хасах тухай.

Анх боловсруулахдаа АТГ-ын даргад цэргийн дээд цол олгодог байх заалтыг ХЗДХЯ-наас боловсруулахдаа тусгасан байжээ. Ингэж генерал цолоор шагнахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр эсэргүүцсэн тул төслөөс хассан байна.

1.

АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Ж.Батсайхан нас барсан. Тэгэхээр ашиг сонирхол нь шууд хөндөгдөх хүн байхгүй. Ж.Батсайхан бол АТГ-ыг байгуулагдахад анхнаас нь ажилласан хүн. Гэхдээ ЦЕГ-ын тусгайд байхдаа тэр үеийн ТӨХ-ны дарга З.Энхболдыг дагалдаж Эрдэнэт үйлдвэрт явуулсан ажиллагааг удирдсан гэгддэг. Энэ ч үүднээс АТГ-ын дэд даргаар томилогдоход нь Ерөнхийлөгч хүнээ тавилаа гэх яриа гарсан байдаг. Хууль нь ч ийм. Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, УИХ зургаан жилээр томилдог албан тушаал шүү дээ. Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдавааг АТГ-ын даргаар томилох үед У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар Хэнтий аймгаасаа даргаар тавилаа гэж байв. АТГ-ын даргыг нь МАН буюу УИХ, Засгийн газар тавьсан учраас тэнцвэржүүлж Ерөнхийлөгч АТГ-ын дэд даргыг тавилаа гэсэн нь ийм шалтгаантай. Одоо энэ албан тушаалын өгөө, авааг хуулийн төслөөр арилгах гэж байгаа бололтой.

2.

АТГ-ын дарга нь Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, байгууллагынхаа бодлогын асуудалд анхаарал хандуулдаг. Яг мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажлыг АТГ-ын дэд дарга нь хариуцаж ирсэн. Энэ жишгээр бол Засгийн газрын төслийг баталбал У.Хүрэлсүхийн томилуулсан З.Дашдаваагийн томилох дэд дарга нь Мөрдөн шалгах ажил, гүйцэтгэх ажил зэргээ хариуцаад явах нь. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн ийм үед энэ төслийг баталбал Ерөнхийлөгчийн нөлөө АТГ-ын холдож байна. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг эс тооцвол шүү дээ. Сонгуулийн өмнө АТГ-ын удирдлагыг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас холдуулбал өмнө нь шалгаж байгаад чимээгүй болсон Төмөр замын гэх хэрэг сэргэх болов уу, үгүй болов уу. Ямартай ч хуулийн төслийг Ж.Батсайханыг АТГ-т ажиллаж байхад нь боловсруулж, есдүгээр сард буюу яамдаас санал авсан. Харин ажлын хэсэгт З.Дашдаваа, Тамгын хэлтсийн дарга З.Баасаннямтайгаа оржээ.

3.

АТГ-ын дарга, дэд дарга хоёр таарч тохирохгүй байна гэсэн яриа гардаг л байсан. Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын үед ч, З.Дашдаваа, Ж.Батсайхан нарын үед ч гарсан. Авлигын эсрэг хуулийг анх бичихдээ мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлаа хариуцдаг дэд даргадаа дарга нь нөлөөлөхөөс сэргийлж хоёуланг нь УИХ томилдог, чөлөөлдөг байхаар хуульчилсан. Харин одоо АТГ-ын дарга нь мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлаа хэнээр хийлгэх, хэнээр хийлгэхгүйгээ өөрөө шийддэг, таалагдвал чөлөөлдөг, таалвал ажиллуулдаг болох гэж байна.  Үүнийг зөвтгөх буюу халхавчлах нэг л шалтгаан Засгийн газарт байгаа юм байна. Тэр нь, “УИХ-аас даргыг нь ч, дэд даргыг нь ч томилдог. Дарга нь дэд даргаа томилоогүй учраас нэгнийхээ үгэнд ордоггүй, үл ойлголцох асуудал гардаг. Үүнээс үүдээд захирах захирагдах зарчим АТГ-ын удирдах шатанд гарч байна. Энэ нь эцэстээ авлигын хэрэг шалгах, шалгахгүй байх үзэмж болж хувирч байна” гэх тайлбар. Тэрийгээ Үндэсний статистикийн хороо мэт мөрдөн шалгах ажил явуулдаггүй байгууллагын тогтолцоотой зүйрлэх нь хэр зохистой бол.

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

6 сарын өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

7 сарын өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

7 сарын өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

7 сарын өмнө