Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа танилцууллаа

2020 оны 12 сарын 82020-12-08
Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа танилцууллаа

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд С.Баатаржав нар /2020.12.07/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд зорчих эрх хязгаарлах ялыг шинээр тусгасан бөгөөд уг ялыг 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шат дараатайгаар зохион байгуулж байна.

Цахим гав, цахим бугуйвч, time.mn 1.jpg

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хугацаанд нь бүрэн хангаж, стандартын дагуу хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Мөн тэрбээр, боловсон хүчин, хүний нөөц хэрхэн хангагдаж байгааг тодруулан сургалт, туршилтын ажлыг яаравчлан хийх шаардлагатай байгааг онцоллоо. 

Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн этгээдийг оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх ба өнөөдрийн байдлаар программ хангамжийн гүйцэтгэл 75 хувьтай байгааг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Энэхүү ял нь зардлын хувьд хорих ял оноосон этгээдэд зарцуулах зардлаас хоёр дахин бага байх тооцоо гарч байгаа бөгөөд хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.

Санал болгох

Clubhouse аппликейшны Android утас дээрх хувилбар удахгүй гарна

Тэгвэл аппликейшныг бүтээсэн Пол Давидсон, Рохан Сет нар тус бүтээлээ энэ онд багтаан нийтэд нээлттэй болгохоор төлөвлөсөн бөгөөд удахгүй Android үйлдлийн системтэй гар утасны хувилбараа танилцуулах аж.

2 сарын өмнө
Цусан дахь сахарын хэмжээг хянах глюкозон ээмгийг бүтээжээ

Ээмгээ ухаалаг гар утастайгаа холбож үүгээр дамжуулан цусан дахь сахарын хэмжээгээ хянах боломжтой.

4 сарын өмнө
Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа танилцууллаа

Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн этгээдийг оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх ба өнөөдрийн байдлаар программ хангамжийн гүйцэтгэл 75 хувьтай байгааг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

4 сарын өмнө
Худалдааны сайт, мобайл аппликэйшнаар луйвардах нь ихэсч байна

Судалгаанаас харахад кибер аюулгүй байдлын мэргэжил нь дэлхийн хэмжээнд эрс өсч, одоогоор энэ салбарт ажиллаж буй 3.5 сая хүн болж, өнгөрсөн жилийн тооцооноос 25 хувиар өссөн байна. Дэлхийн хэмжээнд ажиллах хүчний хомсдол буурч байгаа бөгөөд өнгөрсөн онд мэдээлэгдсэн 4.7 сая хүн амын хомсдолоос 3.12 сая болж буурчээ. Энэ салбарт ажил эрхлэх нь АНУ-д ойролцоогоор 41%, дэлхийн хэмжээнд 89% -иар өсөх шаардлагатай байгааг харуулж байна.

4 сарын өмнө