Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн Төрийн ордонд Ипотекийн зээл хойшлуулах ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, "Нэг сарын хугацааны хөл хориотой холбоотойгоор Төв банк олон шийдвэр гаргасан. Энэ дундаа ипотекийн зээлийн эх үүсвэрт оролцдог Монголбанк, Сангийн яам, арилжааны банкны төлөөллүүд холбогдох шийдвэрүүд гаргаад ипотекийн зээлийн хүсэлтийг авч шийдвэрлэж байгаа. Товч танилцуулбал, нэг сарын хугацаанд нийтдээ 38.8 мянган иргэний 2.1 их наядын хүсэлт ирсэн байгаа. Үүнээс шийдвэрлэсэн нь 33.9 мянган зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээлийг шийдвэрлэсэн байна. Татгалзсан шийдвэр нэг ч байхгүй. Бусад нь судалгаанд явж байгаа гэсэн үг. Эргээд хариу хэлнэ" гэлээ.