Х.Бадамсүрэн: Засгийн газар эзэн нь юм аа мэдсэн шийдвэр гаргалаа, бид хичээнэ

2
2020 оны 12 сарын 132020-12-13
Х.Бадамсүрэн: Засгийн газар эзэн нь юм аа мэдсэн шийдвэр гаргалаа, бид хичээнэ

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Айл өрхийн ус, дулаан, тогны мөнгийг долдугаар сарын 1 хүртэл чөлөөлж байгаа төлбөрийг Эрдэнэт үйлдвэр 650 тэрбум  төгрөгөөр даана гэж байна. Эрдэнэт үйлдвэр төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг. Үүн дээр нэмээд 650 тэрбум төгрөгийг яаж босгох вэ. Зэсийн олборлолт, үйлдвэрлэл нэмэгдэх үү. Ачааллыг яаж дааж ажиллана гэж бодож байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэр 2019 онд Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Үүнээс хойш өртөг зардлаа хямдруулах ажлыг бүх төвшиндөө хийж байгаа. Техник технологио сайжруулах, үйлдвэрлэл, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд үе шаттай ажиллаж байгаа. Энэ бүх ажил Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрээ улстөрөөс ангид хөгжүүлж, 2031 он хүртэл ажиллах үндсэн чиглэлийг дэмжсэнийх. 650 тэрбум төгрөг их мөнгө. Бид зардлаа танах талаар бүх талаар ажиллана. Ирэх оны төсвөө ирэх долоо хоногт хэлэлцүүлнэ. Хөрөнгө оруулалтаа тодорхой хугацаанд царцаах ажил хийнэ гэж бодож байна. Цар тахлын үед Эрдэнэт үйлдвэр нэлээд бэлтгэлтэй байсан. ТӨҮГ болоод 2019 онд урьд шийдвэрлээгүй байсан Балхашмес компаниас авах 20 сая ам.доллараа авч чадсан. Гадаад худалдааны экспортын гэрээний нөхцөлийг сайжруулах, цахим тендер хийсний үр дүнд 60 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Базаад хийвэл 2019 онд 150 тэрбум төгрөгийн нэмэлт орлого хийсэн. Нөгөө талаас Эрдэнэт үйлдвэр гадаад, дотоодын аль нэг банк, санхүүгийн байгууллагад зээлийн өргүй болсон. Том төслүүдээ хэрэгжүүлэх гэж бэлтгэл хийсэн гэсэн үг. Тийм учраас Засгийн газар эзэн нь юм аа мэдэж, эрэг нь усаа хасдаг шиг шийдвэр боллоо. 100 хувь төрийн өмчит байгууллага учраас Эрдэнэт үйлдвэр энэ асуудлыг шийдэхээс арга байхгүй. Үүнийг манай байгууллага, хамт олон бүх хүчээ дайчилж ажиллана. 

Санал болгох

Хөрөнгийн биржид өнөөдөр 1.5 сая хувьцаа арилжжээ

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 12-нд энгийн арилжаагаар 34 ХК-ийн 357,807,419.87 төгрөгийн үнийн дүнтэй 1.5 сая хувьцаа арилжив.

6 өдрийн өмнө
Ройтерс: Оюу Толгойн далд уурхайн төслийг цуцлах асуудлыг Туркойз Хилл хэлэлцэж байна

Энэ мэдэгдлийн дараагаар тус компанийн хувьцаа 20 хувиар буурсан тухай Ройтерс тэргүүтэй олон улсын хэвлэлүүд онцолж байна.

7 өдрийн өмнө
Гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч түүхэн өндөр түвшинд хүрлээ

Гадаад валютын албан нөөц (ГВАН) 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэж импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өслөө.

19 өдрийн өмнө
ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд 250 хүртэлх тэрбум төгрөг зарцуулна

Жилийн инфляци 2020 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 3.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 4.3 хувьтай байна.

1 сарын өмнө