АНУ-ын иргэн Эрика Бекерра найман сартай жирэмсэн байхдаа Ковид-19-ийн халдвар авчээ. Улмаар арваннэгдүгээр сард амаржиж, эрүүл саруул хүүтэй болсон юм.
Мичиган мужийн Детройт хотод төрсний дараа Бекерра халдварын шалтгаалж амьсгалахад хүндрэлтэй болсон байна. Төрснийхөө гурван долоо хоногийн дараа коронавирусийн халдвараас шалтгаалж хүндрэлээ даалгүй нас баржээ. 21 хоногийн хугацаанд хүүдээ халдвар өгчихвий гэдгээс эмээж түүнд хүүгээ тэврэх боломж ч олдоогүй байна. Тэрээр нэг настай охинтой.
АНУ-д дөрөвдүгээр сараас хойш коронавирусээр амь насаа алдаж байгаа иргэдийн эрчимтэй нэмэгдсэн.