2500 гаруй аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр хотын дарга Д.Сумъяабазарт цаг үеийн нөхцөл байдлаас үүдсэн бодит асуудлуудын тухай шаардлага хүргүүллээ.
Тухайлбал, худалдаа эрхлэгчдийн төлөөлөл, “Тогтвортой ирээдүйн хөгжил” ТББ-ын тэргүүн А.Гантулгын ярьснаар дэлгүүр хоршоо, жижиглэн худалдаа эрхлэгчид УОК, НОК-ын ариун цэврийн шаардлагыг биелүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тухайд хийж, хэвийн үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай байгаа аж.
Эмнэлэг, цагдаа, төрийн байгууллагын ажилтан албан хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Нийслэлийн төсвийг ч жижиг аж ахуйн нэгжүүд үүрдэг. Жижиг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулснаар төсөвт оруулах татварын хэмжээ хэвийн байж чадна. Хэрэв, уг урсгалыг тасалуулбал төр засаг цалин, тэтгэвэрээ олгож чадахгүйд хүрнэ. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн явуулж, ариутгал халдваргүйжүүлэлтээ хийж, хяналт тавих нь цар тахалтай өнөө үед хамгийн зөв шийдвэр болно гэж худалдаа эрхлэгчид үзэж байгаа юм.