Дурдатгал: C.Чулуун сайдыг “хазайхад нь түлхэх” нэгэн шалтгаан

30
2020 оны 12 сарын 242020-12-24
Дурдатгал: C.Чулуун сайдыг “хазайхад нь түлхэх” нэгэн шалтгаан

Засгийн газрын таван гишүүн Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд заасанчлан давхар дээлтэй байх эрхтэй. Энэ дагуу У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл нар Засгийн газрын ажлыг УИХ-ын гишүүнийхтэй давхар хариуцан ажиллаж байна. Сүүлийн хэд хоногт эрдэм шинжилгээний ажлын оюуны өмч болон архивын материалыг эргэлтэд оруулахтай холбоотойгоор Соёлын сайд С.Чулуун, коронавирусын дэглэмийн хариуцлагатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан руу олон нийтийн шүүмжлэл явуулж байна. Цаашлаад Засгийн газраас цар тахлын үед эрчим хүч ашигласны төлбөрийг тэглэхтэй холбоотой шийдвэр гаргасан асуудалд Н.Тавинбэхийг тооцоолол, судалгааггүй хандсан гэх мэдээлэл явж болзошгүй. Энэ бол нэг талаас хариуцлагын асуудал, байх ёстой шүүмж.

Харин нөгөө талаас зохион байгуулалттайгаар улстөржих сэдэв байж ч болзошгүй. Учир нь, нэр бүхий МАН-ын тамгатай нөхөд дайралтыг эхлүүлээд байгаа. Шалтгаангүй зүйл хорвоод үгүй. Зөвхөн улс төрийн өнцгөөр харвал, 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж чадаагүй буюу дараа нь албан тушаалд хүрэх тохироогоор нэрээ татсан нөхөд энэхүү дайралтыг өрдөж байж болзошгүй юм. Мэргэжлийн хүн нь салбараа удирдах ёстой гэвэл У.Хүрэлсүхийн одоогийн танхимын бүрэлдэхүүн нүдээ олсон. У.Хүрэлсүх гэдэг намын даргад зовлон дундрашгүй. Гэхдээ иргэдийн шүүмж, үзэл бодлыг иргэний сэтгүүл зүй хүргэх л учиртай. Учир нь тэд, магтан дуулж байхаас заяасан жаазанд залсан бурхан биш. Томилогдсоноосоо хойш хэл амтай байгаа Соёлын сайд С.Чулуунтай холбоотойгоор иргэн, хуульч Д.Миеэгомбын бичсэн дурсамжийг бид нийтэлж байна. Дээрх иргэн нь соёлын салбарт чамгүй зүтгэл гаргаж, томоохон уран бүтээлчдийн бүтээлийг мөнхжүүлэх чиглэлд ажилласан хуульчдын нэг юм.

-------------------------------------------------------------

-Эдүгээгээс 13 жилийн өмнө буюу 2006 оны үеэс миний танил, хуучин ховор ном зардаг “дүү” надад утасдаж нэгэн ховор ном зарах хэрэгтэй байгаа тул үзүүлмээр байна гэсний ёсоор номыг сонирхон үзтэл монголч эрдэмтэн Котвичийн бичиж 1914 онд Хаант Оросын Санкт Петербургт хуучин орос хэлээр хэвлүүлсэн “Краткий обзорь историй и современнаго политическаго положения Монголий” нэртэй ном байж билээ. Тэр ном, эхний хуудас дээрээ болон 17 дугаар хуудаст хуучны ёсоор оноож тамгалсан Цэндийн Дамдинсүрэн гуайн кирилл үсгээр зурсан улаан өнгийн мутрын тэмдгийн (дардас) тамгатай. Хамгийн арын хуудасны дотор талд “Академ книга, цена, №” гэсэн тэмдэглэгээ бүхий хөх өнгийн тамгатай, мөн эхний хуудасны дунд хавьд С.Чулуун гэдэг нэрийг монгол бичгээр бичсэн хөх өнгийн тос бүхий хувийн тамгатай байсан юм, намайг анх үзэхэд. Номыг заруулж байгаа хүн нь мөнөөх С.Чулуун бөгөөд тэр үеэс Түүхийн хүрээлэнгийн хавьцаа нэр нь дөнгөж дуулддаг асан, би Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас нь билүү, нийтлэлээс нь нэрийг нь тогтоосон хүн.

Тэр номд байсан хамгийн чухал зүйл нь, номыг бичих үед Нийслэл хүрээнээ сууж байсан Хаант Оросын төлөөлөгч И.Я.Коростовецийн тоймлож зурж өгсөн газрын зургийг хавсаргасан явдал билээ. Орос-Японы дайны гэрээг хийж, Москвагаас Бээжинд Элчин сайдаар сууж асан, тухайн үеэс Төв Азид Хаант Оросын бодлогыг барьж байсан тэр дипломатч бүх Хятадын шуудангийн үйлчилгээг гэрээлэн эрхлэн явуулж байсан Францын компанийн эзний охинтой нөхцөж, ёс журам алдсан тул эзэн хаан нь эгүүлэн татсан гэгддэг. Түүний Нийслэл хүрээнээ “түр саатсан” үедээ хийсэн зураг.

Тэр газрын зурагт ар, өвөр Монголыг өнгөөр ялгаж зурсан авч, Өвөрмонгол Хятадын хилд ороогүй, Урианхайн хязгаар буюу эдүгээгийн Тува, Алтайн хязгаар мөн л манайд, харин Шинжааныг Хятадад оруулан зурсан тийм зураг бий. Зургийн зүүн дээд өнцөгт мөн л Котвичийн номд хавсаргасан, Коростовецийн тоймлож зурсан зураг гэсэн бичигтэй.

Номыг анх хэвлэхдээ газрын зургийг зургаан удаа нугалж номын арын хавтасны дотор талд хавчуулахаар бодож хийсэн нь дэлгэж хумисаар нугалаагаараа тасрах дөхсөнийг шар өнгийн наадаг туузаар тогтоосон байсан юм.

Номын үнэ 6 сая төгрөг буюу 5000 ам.доллар байсан санагдана. Номыг авахад мөнгө дутсан тул хамт ажиллаж байсан “Шунхлай” ХХК-ийн ерөнхий инженер Г.Нэмэхбаяр ахаас тал мөнгийг нь зээлэн гүйцээж номыг худалдан авсан билээ. Номыг авахаар болсноо утсаар дуулгаж мөнгийг нь бэлдчихээд тал мөнгийг нь гаргасан Нэмэхээ ахын хамт (тэр маань номын барааг ч хараагүй, миний гуйснаар мөнгө өгсөн, Москвагийн Губкины нэрэмжит Нефть хийн сургууль төгсгөсөн хүн тул орос хэлээр бичсэн ном гэхээр үзэхээр хамт байж байгаа нь тэр) хүлээж байтал номыг ч авчирлаа. Нээж үзтэл номыг худалдаж байгаа С.Чулуун өөрийн нэрийн дардсыг хайчлан авсан байж билээ.

Зуучлан худалдагч дүү хүүгээс “Энийг яагаад хайчилчихав” гэтэл “Харин эзэн нь өөрийгөө мэдэгдүүлэхгүй гээд” гэхэд нь би, “Мэдэж ядах юмгүй, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн С.Чулуун л байна шүү дээ” гэж тулгахад надтай одоо ч сайн харилцаатай байдаг тэр залуу аргагүйдэж “Харин тийм ээ” гэж билээ. Цэндийн Дамдинсүрэн гуайн өвд байсан тэр номыг ямар аргаарыг мэдэхгүй өөрийн болгосон С.Чулуун гэж түүхч номыг хэнбугайд ч зарахад бэлэн байгааг мэдсэн би, арын нь орос хэлээр бичсэн дардсыг хараад нэгэн цагт Цэндийн Дамдинсүрэн гуай, магадгүй Оросын академиас хуулуулах болихын завсар авчирсан ном байж ч магадгүй тул эрдэмтнийг өрөвдөн санаж ямар нэгэн аргаар мөнгө олж худалдан авахаар шийдсэн асан бодол минь С.Чулуун нэрийн дардсаа хайчлан авсныг үзээд лавширч өөрийгөө зөвийг хийсэнд итгэсэн билээ.

Тухайн үес хорь гаруйхан настай байсан миний бодолд Оросын Элчин төлөөлөгч байсан хүн Туваг тийнхүү зөвшөөрөн зурсан байсан нь сонирхолтой санагдаж хожмын өдөр нэгэн зүйлийн баримт мэт бодогдсон хэрэг.

Тэр номыг Нэмэхээ ах их л сонирхон үзэж хожим монгол хэл рүү хөрвүүлж байгаад түүхч, мөн л нэртэй түүхч МАХН-ын хэлмэгдүүлж асан Хэрээд Жамсран гуайн охин Урангуа орчуулсныг мэдээд больсон юм. Бидэнтэй хамт “Шунхлай” ХХК-д орлогч захирлаар ажиллаж асан Үнэнбүрэнгийн Энхцэцэг (эрдэмтэн Г.Үнэнбүрэн, Төрийн шагналт, Сэлэнгэ үүлдрийг гаргасан Жавзмаа нарын дунд охин) Ж.Урангуа түүхч хоёр дунд сургуулийн нэг ангийн хүүхдүүд тул энэ номыг орчуулсан байсныг хэлж нэгэн хувийг олж өгснөөр Нэмэхээ ахын ажил дууссан юм. Тэрээр намайг уг номыг англи хэлээр орчуулж хэвлүүлэх тухай бодолтойгоо ярьсны дараа зээлдүүлсэн мөнгөө бүр авахгүй гэж хэлсэн бөгөөд тэр ажилд чинь хандив гэж бодоорой гэсэн юм.

Миний хувьд уг номыг англи хэл рүү хөрвүүлж олон улсад тараах бодолтой байсан. Эдүгээгээс дөрвөн жилийн өмнө, одоо ҮАБЗ-д ажиллаж байгаа чадалтай орчуулагч Чой.Хатанбаатар гуайгаар англи орчуулгыг хийлгэж цөөн тоогоор хэвлүүлэн олон улсад Монгол судлалын төвүүдэд тараалгасан юм.

Сүүлийн үеэс, мөнөөх ном худалдагч, өвгөдийн өвд эзэн болж чадахгүй нь миний хувьд илэрсэн түүхч С.Чулууны тухай хэрүүл маргаан тасрахгүй тул түүнийг би хазайсан дээр нь түлхэж ийнхүү бичиж байна.

Ийм хүмүүжил төлөвшилтэй “түүхч” Монгол үндэстэнд нэмэр багатай гэсэн хувийн бодолтой бөлгөө...

https://scontent.fuln4-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/s600x600/74534333_2461087610882444_67661802384654336_n.jpg?_nc_cat=103&ccb=2&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=9_ckeI8KJggAX9tb9Ri&_nc_ht=scontent.fuln4-1.fna&tp=7&oh=21c47e7480758a9c3a59139c9dec3e87&oe=600BB3AD

 

 

 

 

https://scontent.fuln4-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/s600x600/73201893_2461087604215778_77848111896068096_n.jpg?_nc_cat=106&ccb=2&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=lnNiTamWNTgAX9-gGrx&_nc_ht=scontent.fuln4-1.fna&tp=7&oh=7becb7d3a331b50233792239c7e273cf&oe=600A3D48

 

 

 

 

https://scontent.fuln4-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/s600x600/74447422_2461087647549107_2456159374150729728_n.jpg?_nc_cat=111&ccb=2&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=n3rDM75iULcAX9uY5iZ&_nc_ht=scontent.fuln4-1.fna&tp=7&oh=d3df4417a77a7b183b4c0d7587451ea5&oe=60082E59

 

 

 

 

https://scontent.fuln4-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/s600x600/73266468_2461087670882438_7704516913447043072_n.jpg?_nc_cat=110&ccb=2&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=svpmI5-MkSgAX_KANnX&_nc_ht=scontent.fuln4-1.fna&tp=7&oh=16a8524e27f5fd826a6d7148c05b2413&oe=600AC806

 

 

Санал болгох

С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.  Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

5 цагийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.

8 цагийн өмнө
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

9 цагийн өмнө
О.Батханд: Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас жагсаалд оролцоогүй

Дээрх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар ч оролцоо байхгүй гэдгийг баттай хэлье. Тиймээс нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандаж байна.

10 цагийн өмнө