Б.Пүрэвдорж: Замын зөрчлийн торгуулийг нэг удаа өршөөх хуулийн төсөл өргөн барьсан

51
2020 оны 12 сарын 282020-12-28
Б.Пүрэвдорж: Замын зөрчлийн торгуулийг нэг удаа өршөөх хуулийн төсөл өргөн барьсан

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Зөрчлийн хэрэгт шийтгэгдсэн хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Тэрээр "2017 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор 4 сая иргэн 650 орчим тэрбум төгрөгөөр торгуулсан байна. Тэгэхээр энэ хууль бол төсвийн цоорхойг нөхөх хэмжээний торгуультай ард иргэдийн халаасыг хоосолсон ийм хууль болчихоод байна. Цар тахлын үед иргэдийн орлого буурч байгаа. Тэгвэл энэ үед өршөөлийн тухай хууль нэн шаардлагатай байна. Урьдчилсан байдлаар нэг сая гаруй иргэнд хүрнэ гэсэн тооцоололтой байгаа. Тухайлбал баривчлах шийтгэл авсан байгаа иргэнийг тэр шийтгэлээс чөлөөлнө. Иргэн, ААН-ын 10 сая хүртэлх торгуулийг чөлөөлөх төсөл өргөн баригдсан байгаа.

Ер нь 5-10 сая төгрөгийн торгууль төлөх нь иргэн хүний хувьд хүнд шийтгэл. 3-4 жилийн хугацаанд нийтдээ 700 орчим хүн яг ийм дүнгээр торгууль төлсөн байна. Ихэнх нь нэг сая төгрөгөөс доош дүнгээр торгуульдаг буюу замын зөрчил байна. 

Торгуулиа төлж чадаагүйгээс болж тэнсэн харгалзах ял аваад явж байгаа тохиолдлууд цөөнгүй байна. Тиймээс иргэдийн амьдрал хүнд байгаа энэ үед зөрчлийн торгуулиа төлж чадахгүй байгаа иргэн, ААН-ыг өршөөх хуулийн төслийг өргөн барьж байна. 

Хамгийн удаан, ихээр хуримтлагддаг торгууль бол замын зөрчлийн торгууль байгаа. Бусад торгуулиуд бол тэр дор нь төлөгддөг. Тэгэхээр энэ хуулийн дагуу бол замын зөрчлийн торгуулийг нэг удаа өршөөх заалт орсон"гэв.

Санал болгох

С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.  Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

5 цагийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.

8 цагийн өмнө
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

9 цагийн өмнө
О.Батханд: Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас жагсаалд оролцоогүй

Дээрх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар ч оролцоо байхгүй гэдгийг баттай хэлье. Тиймээс нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандаж байна.

10 цагийн өмнө