Шинэ жил дөхсөнтэй холбоотойгоор жил бүр арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд бялуу авах гэсэн иргэдийн дараалал үүсч, дэлгүүр худалдааны төвүүдэд хөл хөдөлгөөн их байдаг. Энэ жилийн тухайд цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоогоод байгаа ч урьдын адил бялуу авах гэсэн иргэдийн урт дараалал үүсчээ.
Идэр ес эхэлж, сүүлийн хэдэн өдрүүдэд 30 хэм давсан хүйтэн байгаа ч иргэд ийнхүү шинэ жилийн бялуу авахаар дараалал үүсгээд байна.