Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Ковидын эсрэг 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг иргэдээс шинжилгээ авахад зарцуулж байна.Мөн эмч ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл, цалин урамшуулалд зарцуулагдсан. Тухайлбал халдвартай хүмүүстэй харьцаж ажилласан 275 эмч ажилчдад таван сая төгрөгийн урамшуулал өгсөн. Ингээд орж ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авсан эмнэлгийн 65 ажилчдад нэмж 5 сая төгрөгийн дэмжлэг ар гэрийнхэнд нь үзүүлсэн. Нийтдээ халдвар авсан эмнэлгийн ажилчдад 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Халдвартай нь батлагдаагүй хүмүүстэй ажилласан эмнэлгийн 1800 ажилчдад 800 мянган төгрөгийн тэтгэлэг өгсөн"гэв.