Н.Тавинбэх: Иргэдэд очсон нэхэмжлэх бол 11-р сарын 10-наас эхэлсэн хэрэглээний төлбөр

6
2021 оны 1 сарын 22021-01-02
Н.Тавинбэх: Иргэдэд очсон нэхэмжлэх бол 11-р сарын 10-наас эхэлсэн хэрэглээний төлбөр

Өнөөдөр цахилгааны үнийн хөнгөлөлтийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Цахилгааны төлбөрийг сар бүрийн 10-ны өдрөөр тасалж айл өрх, ААН-ээс нэхэмжилдэг. Тиймээс айл өрхүүдэд очиж байгаа 12-р сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэх бол 11-р сарын 10-наас 12-р сарын 10-ны өдрийн цахилгаан хэрэглэсэн төлбөр юм.

Засгийн газраас гаргасан цахилгааний үнэ тэглэх шийдвэр 12-р сарын 1-нээс хэрэгжиж байгаа тул өмнөх сарын буюу 11-р сарын 10-наас эхэлсэн хэрэглээний төлбөрийг иргэд өөрсдөө төлж, 12-р сараас эхэлсэн төлбөрийг төрөөс хариуцна. Улмаар ирэх 7-р сар хүртэл цахилгааны төлбөрийг төрөөс даах юм. Харин цахилгааны төлбөр өмнөх оны мөн үетэй нь харьцуулснаас өндөр дүнтэй гарвал зөрүүг иргэд өөрсдөө төлөх журам үйлчилнэ гэж мэдээллээ.

Түүнчлэн 1-р сарын 1-5-нд гарах цахилгааны төлбөрүүдэд өмнөх сарын төлбөр мөн багтсан гэв. Хэрвээ хуримтлагдсан өргүй, өмнөх оны мөн үеэс цахилгааны хэрэглээ тань хэтрээгүй бол нэгдүгээр сарын төлбөр дээр ямар нэгэн нэмэлт төлбөр гарах ёсгүйг онцоллоо.

Цар тахалтай холбоотойгоор төлбөрөө төлөөгүй ч цахилгаан, дулааныг хязгаарлахгүй байгаа. Гэхдээ энэ нь 12 сарын бүх төлбөрийг тэглэсэн гэсэн үг биш юм. Өмнөх сарын төлбөрийн мэдээлэл болон өмнөх жилийн мөн үеэс хэрэглээ тань давсан эсэхийг мөн шалгах хэрэгтэй. Түүнчлэн иргэдэд санал гомдол байгаа бол 7004-7004 дугаарт хандах боломжтой гэлээ. 294 хүний гомдлыг барагдуулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Санал болгох

МОХ: Оюутны сургалтын төлбөрийг юунд зарцуулснаа тайлагнаж чадахгүй бол буцааж өг

Монголын оюутны холбоо 73 их дээд сургуулийн 5000 гаруй оюутнаас цахим хичээлийнх нь талаар судалгаа авсан. Үүнээс 7 хувь нь маш сайн болон сайн гэсэн үнэлгээ өгсөн. 27 хувь нь дунд гэсэн үнэлгээ өгсөн бол 66 хувь нь маш муу гэсэн үнэлгээг өгөөд байна. Тиймээс цахим сургалт нь хүртээмжгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

19 цагийн өмнө
ЭМЯ: ТҮК-ийн гурван ажилтнаас коронавирус илэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 9 тохиолдол шинээр нэмэгдсэн. Бүгд Улаанбаатарт илэрсэн. Бусад аймгуудад халдвар илрээгүй байна. Ийнхүү дотоодын халдварын тоо 1025 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 20 эдгэрч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ.

1 өдрийн өмнө
Өчигдөр 237 хүн эрүүлжүүлэгджээ

Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 237 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 45 зөрчлийг илрүүлжээ.

1 өдрийн өмнө