Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 41 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 16 батлагдсан тохиолдол нь “Ачтан-Элит клиник” эмнэлгийн голомттой холбоотой гэдгийг Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр "Эмнэлгийн эмч ажилчид есөн хүн халдварт өртсөн байсан. Үүнтэй холбогдуулан гэр бүлийн болон хамт ажилладаг хавьтлыг шинжилгээнд хамруулж тандалт судалгаа хийсэн. Гэр бүлийн хавьтлаас коронавирус илэрсэн. Ачтан эмнэлэгтэй холбоотой нийтдээ 16 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгийн эмч ажилчдыг тусгаарлан ажиглаж, эхний шинжилгээнүүдийг аваад байна" гэв.
Мөн 12-р сарын 15-наас 12-р сарын 28-нд үйлчлүүлсэн гурван иргэн хөдөө орон нутаг руу явсан талаар хэллээ. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж.